Нөхрөөс өөр хүмүүс халамжлаад байх юм...
2017/04/25
Би нөхөртэйгөө хамт амьдраад таван жил болж байна. Эхний жил жирэмсэн болоогүй. Дараагийн жил нь жирэмсэн болж байсан ч зулбасан. Гурав дахь жилд нь хагалгаанд орноос болоод зургаан сар жирэмсэлж болохгүй гэсэн. Энэ бүхнээс болоод би айгаад дахиж жирэмсэн болохоосоо айдаг. Айдсаа дараад жирэмсэн болох гэхээр одоо жирэмсэн болохгүй байна.
Нөхөр өглөө гараад л орой ирнэ. Ирээд зурагт үзээд сууна. Гэр орны ажил хамт хийлцдэггүй. Би ч гэсэн ажил хийдэг. Гэтэл гэр орны бүх ажлыг би л хийдэг. Хийсэн ч ялгаагүй, хийгээгүй ч ялгаагүй. Ер нь л нэг хүйтэн хөндий болчихсон.
Гэтэл би хайр халамж хүсээд байхад цаашаа цаашаа гээд хажигладаг. Аав ээжийнхээ санааг зовоогоод яахав гэж бодоод салаад явчихаж болохгүй юм.
Нөхрөөс өөр хүн намайг сайхан бүсгүй гээд хайрлаж халамжлахад бэлэн гэх юм.Элдэв бэлэг сэлт өгөхөд нь авдаггүй. Уулзъя гэхэд нь уулздаггүй. Нөхрөө араар нь тавиагүй.
Гэхдээ би яг ийм хайр халамжийг нөхрөөсөө хүсэж байна. Надад л бууруу байгаа байх гэж бодоод улам их хайрлаад халамжлаад байхад нэмэр байхгүй. Ийм байдалтай хэдий хүртэл тэвчих вэ.
Зочин · 2017/04/29
ТЭГЭЭД НЭГ ХУСАЛЦЧИХААЧ ДЭЭ .ЮУ БОЛОХ НУУ ХАРАХГҮЙ ЮУ . ЮУНДАА ГАЙХУУЛНАМ . НӨХРӨӨС ЧИНЬ ИЛҮҮ БАЙХ НУУ
зочин · 2017/04/27
амьдралд олон юм тохиолдоно нас залуу байгаа бол салж нийлэхээ урьтал болголгүй жаахан харзнаж нааштай байх талаас нь шиидэх хэрэгтэй, хэн нэгний сайхан амьдралыг харж санаашрах биш хэн нэгний үгэнд орж амьдралаа бусниулж болохгүй, танай хүн элдэв муу зуршилгүй бол дэмий юм бодолгүй амьдралынхаа төлөө зүтгэ
bodit · 2017/04/26
НЭЭХ ХАЙР ХАЛАМЖ ЭРЖ ХАЙСАН ХҮҮХНҮҮД ДҮҮРЭН БОЛЖЭЭ. МАНАЙ НАЙЗЫН НӨХӨР НЬ АЙМААР ХАЛАМЖТАЙ ГЭЭД Л ЯРИАД БАЙДАГ. ЕР НЬ БОДООД БАЙХАД ТЭР НАЙЗЫНХАА НӨХӨРТЭЙ ЯВАЛДААД ХАЛАМЖИЙГ АВЧИХСАН БОЛОЛТОЙ САНАГДААД БАЙДАГ БОЛЧИХСОН. ӨӨРӨӨ ЭХЭЛЖ ХАЛАМЖИЛ, ӨӨРИЙГӨӨ ЗАС, ЗӨВ ЯВ, ЗӨВ ЯРЬ. ТЭГЖ БАЙЖ ХҮНЭЭС ХАЛАМЖ НЭХ ЗА.
зочин · 2017/04/26
эхлээд илэн далангүй нөхөртэйгээ ярилцаад үз. ойлгохгүй бол салсан нь дээр.
Зочин · 2017/04/26
TIIIM DALCHGANASAN ZALUUCHUUD BDGIIMAA HUDLAA YVAANDAA UNTAH SANAATAI BDAG YM TIIM YMAND BITGII TOLGOI ERGEEREI.NEEH HALAMJ TAVISAN ZALITA BAGIINUUD BADGIIMAA EGCH NI MEDNEE.
zochin · 2017/04/26
bvgdiig orhi chamaig hairlahgvi bn shvv dee hezee ch chamaig oilgohgvi zaluu bgaa deeree sal busdad hairluul halamjluul