АН-ын дотоод дахь чимээгүй байдлыг их тулааны өмнөх нам жим байдалтай зүйрлэж болно.

 

Хамгийн гамшигт тулаан болсон 1945 оны 4 сарын 11-нд эхэлсэн Зееловын бэхлэлтийн авах Оросын 3 фронт, Одерийн дэргэдэх Германы 2 бүлэглэл алалацахын өмнө үүрээр ялаа шумуул шунгинаж,шувуу жиргэж, цэргүүд амьсгаа даран, тамхи татахгүй, ярихгүй чив чимээгүй нам жим байсан гэдэг.

 

Ерөнхийлөгчид дэвшигчээ сонгуулах тулааны өмнө хүчний бүлэглэлүүд сайтар зэвсэгээ хурцалж, үзэн ядалтаар цэргээ зэвсэглэж байгаа.

 

Ерөнхийлөгчид дэвшигчээ сонгуулах тулааны өмнө хүчний бүлэглэлүүд сайтар зэвсэгээ хурцалж, үзэн ядалтаар цэргээ зэвсэглэж байгаа.

 

Ерөнхийлөгч ба МАН-д тас "бөлдэгдүүлсэн" Шонхор ба МоАХ-ын эрэмдэг бүлэглэл, эсрэг талд бусад нь гэсэн үг.


Үүнээс үүдэн АН зад үсрэн, цацран тарах уу, С.Эрдэнийг шоронд явахыг хүлээх үү гэсэн сонголтын ирмэг дээр байна. Яаж ч сайхан үг, сайн үг, хүчтэй манлайлал, цаг хожих тэнэг яриа хэрэггүй.

 

Гэхдээ УИХ-ын сонгууль хүртэл зай их байна. Мөн ч сайхан тулаан үзэх байх даа.

www.24tsag.mn