2019 оны 08 сарын 14 өдөр
Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч буй явган зорчигчийг мөргөж гэмтээх осол ихсэж байна

Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч буй явган зорчигчийг мөргөж гэмтээх осол ихсэж байна

2019.08.12-ны өдрийн 17 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их монгол улсын  гудамж, “Мандала” хотхоны урд замд Тоёото приус маркийн автомашины жолооч С нь унадаг дугуй унаж явсан 15 настай, эрэгтэй Б-тэй мөргөлдсөн Унадаг дугуй унаж яван Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь цагдаагийн байгууллагын шалгалтын явцад тогтоогджээ. 2019.08.13-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 258 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 177 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 9 хүн гэмтэж бэртсэний 4 нь хүүхэд байна. Сүүлийн үед явган хүний гарцаар гарч буй явган зорчигч нарыг мөргөж гэмтээх зам тээврийн осол ихсэж байгаа  тул иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.   МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ  13. Явган хүний гарц нэвтрэх 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. 13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө. 13.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. 13.4. Жолооч замын аль ч хэсэгт хараагүй хүн (цагаан таяг барьсан)-ийг урьдчилан өнгөрүүлнэ. 13.5. "Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлага гарвал зогсож хүүхдүүдийг урьдчилан өнгөрүүлнэ. 13.6. Жолооч явган хүний гарц дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарц руу орохыг хориглоно гэсэн заалтыг

Г.Батбаяр: “Хариуцлагаа хүлээх ёстой” гэсэн утгатай бичгийг Б.Хурцад өгсөн байна лээ

Г.Батбаяр: “Хариуцлагаа хүлээх ёстой” гэсэн утгатай бичгийг Б.Хурцад өгсөн байна лээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн

Танилц: Аудитын шалгалгаат ИНЕГ-аас илэрсэн алдаа зөрчлүүд

Танилц: Аудитын шалгалгаат ИНЕГ-аас илэрсэн алдаа зөрчлүүд

Иргэний нисэхийн ерөнхий газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын тайланд ИНЕГ-аас хэд хэдэн алдаа гарсан байна.

Байр хөлсөлж амьдардаг хүнд хүүхэд өгөх дургүй байдаг юм уу

Байр хөлсөлж амьдардаг хүнд хүүхэд өгөх дургүй байдаг юм уу

Сайн байцгаана уу. Би 2 хүүхэдтэй, нөхрөөсөө салж байгаа нюм. Бага маань 3 настай, том нь 12 настай. Нөхөр Дорнодын хүнтэй суугаад явсан.

Утасны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй иргэнийг Монгол банк “найдваргүй зээлдэгч жагсаалт”-д оруулж, дарамтлах нь хэр зохистой вэ

Утасны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй иргэнийг Монгол банк “найдваргүй зээлдэгч жагсаалт”-д оруулж, дарамтлах нь хэр зохистой вэ

Манай улсад арилжааны банкнаас зээл аваагүй иргэн гэж үгүй биз ээ. Тэгвэл зээл авахад хэчнээн их бичиг баримт бүрдүүлдэг. Харин үүн дээр нэмэгдээд, Үүрэн холбооны оператор компани болоод татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүчний төлбөрөө хугацаандаа төлсөн эсэх талаарх лавлагааг шаарддаг болжээ.

Гэртээ ганцаараа үлдсэн хоёр настай хүү алга болжээ

Гэртээ ганцаараа үлдсэн хоёр настай хүү алга болжээ

Ховд аймгийн Ховд  сумын Баянбулаг багийн “Бугатын-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ тус сумын харьяат малчин Н-ын хоёр настай хүү 2019.08.13-ны өдрийн 15:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Хятад эрчүүд гоо сайхны хагалгааг илүү сонирхох болов

Хятад эрчүүд гоо сайхны хагалгааг илүү сонирхох болов

Сүүлийн үед хятад залуусын дунд гоо сайхны хагалгаанд орж, гадаад үзэмжээ өөрчлөн өөртөө итгэх итгэлтэй болохыг илүүд үзэх залуус ихээхэн нэмэгдэж байгаа аж.

Х.Батсуурь: Манайх үнэхээр оффшортой тэмцэхийг хүсвэл боломж нь нээлттэй болсон

Х.Батсуурь: Манайх үнэхээр оффшортой тэмцэхийг хүсвэл боломж нь нээлттэй болсон

Судалгаа байхгүй учир ийн хардаж байна. Ер нь олон улсад энэ чигийн судалгаа байдаг. Тодруулбал, оффшорт байгаа хөрөнгийг тооцож үзвэл дэлхийн эдийн засгийн хөрөнгийн 10-15 хувь нь байна гэж үздэг. Энэ нь 8-12 их наяд ам.доллартай тэнцэх хөрөнгө байна. Манайд харин ямар ч судалгаа алга.

Аваргын наадмаар эрлийз адуу уралдуулахгүй

Аваргын наадмаар эрлийз адуу уралдуулахгүй

Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, мялаалга наадам энэ сарын 18-нд болохтой холбогдуулах баяр наадмыг зохион байгуулах комисс ээлжит гуравдугаар хурлаа хийлээ.

Владимир Путин Монголд ирнэ

Владимир Путин Монголд ирнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ирэх сарын 3-нд Монголд айлчлахаар болжээ.

У.Хүрэлсүхийг огцруулж чадсан бол Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр нарын нэгийг Ерөнхий Сайд болгохоор төлөвлөсөн байв

У.Хүрэлсүхийг огцруулж чадсан бол Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр нарын нэгийг Ерөнхий Сайд болгохоор төлөвлөсөн байв

2018 оны 11-р сарын 19-нд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын зэрэг 27 гишүүн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг өргөн барьсан билээ.

Улс төрчдийн шоу: Эцэг хуулийг өөрсддөө эргүүлж "чадахгүй гацав"

Улс төрчдийн шоу: Эцэг хуулийг өөрсддөө эргүүлж "чадахгүй гацав"

Ард түмнийг төлөөлөн их хуралд суугаа эрхэм гишүүд нь өөрсддөө зориулсан хууль батлаад суудаг болсон гэхэд хилсдэхгүй болжээ. Тухайлбал, жилийн жилд сонгуулийн өмнө яригддаг нэгэн асуудал бол үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай.

Түрээсийн орон сууцанд орохоор тэнцсэн иргэдийн нэрсийг цахим хуудастаа байршуулжээ

Түрээсийн орон сууцанд орохоор тэнцсэн иргэдийн нэрсийг цахим хуудастаа байршуулжээ

“Буянт-ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг өнгөрсөн долоо хоногт сонгон шалгаруулсан. Одоогоор сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн бичиг баримтыг хүлээн авч байгаа юм. 

Утас их оролдсоноос болж хүүхдүүдийн нуруу бөгтөр болжээ

Утас их оролдсоноос болж хүүхдүүдийн нуруу бөгтөр болжээ

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны /ХХААХҮЯ/ захиалгаар Шинжлэх ухаан технелогийн их сургуулийн хувцас судлалын төвийн судлаачид Монгол хүүхдийн биеийн хэмжээг тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэжээ.

Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат: Уран сайхан барилдаж олон хүнийг үндэсний бөх рүү татах нь бидний үүрэг

Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат: Уран сайхан барилдаж олон хүнийг үндэсний бөх рүү татах нь бидний үүрэг

Тийм ээ. Одоо ч хэвээрээ. Удирдлагууд нь солигдоод цалин мөнгөө өгөхгүй үе байсан л даа. Бусад спорт хороодоос надад санал тавьж байсан. Би зөвшөөрөөргүй. Залуу бөх Энхбатыг тоож дэмжиж байсан болохоор Хангарьддаа хайртай байдаг юм. Би дөрөв

Дэлхийд анх удаа хасах хүүтэй орон сууцны зээл гаргажээ

Дэлхийд анх удаа хасах хүүтэй орон сууцны зээл гаргажээ

Дани улсын гурав дахь том банк энэ долоо хоногт хасах хүүтэй орон сууцны зээл гаргажээ. Өөрөөр хэлбэл зээл авсных нь төлөө банк харилцагчдаа мөнгө төлнө гэсэн үг.

 Үс засуулбал эд мал арвижна

Үс засуулбал эд мал арвижна

Аргын тооллын 14. Билгийн тооллын 14. Идэр барилдлагтай харагчин хонь өдөр. Өглөө нар 05:45 минутад мандан, орой 20:08 минутад жаргана.

Дунд, ахлах ангийнхан сурах бичгээ түрээсээр хэрэглэнэ

Дунд, ахлах ангийнхан сурах бичгээ түрээсээр хэрэглэнэ

Хичээл эхлэхэд 16 хоног үлдлээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сурах бичиг хүрэлцдэггүйгээс өндөр үнээр ном худалдан авах асуудал тулгардаг. Тэгвэл энэ жил бага ангийн сурагчдыг сурах бичгээр үнэ төлбөргүй хангана.

Б.Хурцын талаас Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудахыг шаардсан гэв

Б.Хурцын талаас Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудахыг шаардсан гэв

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв