БНСУ-ын цагдаагийн байгууллагаас 2026 оны наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн БНСУ-д оршин сууж байгааг мэдээлсэн бөгөөд тэдний 17 нь Монгол Улсын иргэн болохыг тогтоосон байна.
8-р сарын 12-ны байдлаар Өмнөд Солонгост гадаадад гэмт хэрэг үйлдсэн хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн нуугдаж байгаа талаар мэдээлжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт хийлээ.
Монгол даяар мэдэж байгаа юм ердөө л энэ. Урьд өдөр нь хэдэн шоронгийн дарга гарч ирээд сайдаа хэлэх хэлэхгүй үгээр муулсан. Тэр даргалж байгаа нь зүүн аймгийн генерал хүн юм байна. Нөхөр баригадын генерал хэлэхдээ ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани $4 саяын төлбөртэй байна. Өөр нэг сайдын компани ₮53 тэрбумын материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байна.
МАН-ын Удирдах зөвлөл өнөө өглөө хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ. Хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа намын дотоод нөхцөл байдал, гишүүдийн байр суурь болон сахилга хариуцлагын асуудлаар мэдээлэл өглөө.
Л.Баттулгын гэр бүл нүүсэн бол агуйн хувь заяа өнөөдрийнхөөс өөр байх байсан. Агуйн дэргэд өдөр бүр очиж хардаг, тэсэлгээг нь тоолдог, зөрчлийг нь мэдээлдэг “нийтийн харуул” хүн үлдэхгүй байх байв. Цагаан дэлийн агуйг төр гурвантаа хамгаалалтдаа авсан боловч өнөөдөр ганц айл л амьжиргаагаараа, амь насаараа, нэр төрөөрөө дэнчин тавин манаж байна. Харин одоо төр агуйг хамгаалахын тулд компаниудад нөхөн олговор өгөх асуудал хөндөгдөж байна.
Үүнд хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 24 цагаар хүлээн авч бүртгэх, эрсдэлтэй бүсэд шуурхай баг ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүнс болон хог хаягдлыг ил задгай байршуулахгүй байх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Японы Айчи-Нагоя хотод есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 3-ны өдрүүдэд болох 20 дугаар Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн эхлэхэд 14 хоног үлдлээ.
