Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
1 цагийн өмнө

Өнөөдөр Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Хөдөлмөрийн Баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Эл үйл явдал нь Нийслэл хотноо болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо. Увс аймагт болсон хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Л.Гантөмөр болон Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга, аймгийн Засаг дарга Э.Насанбат тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, хүндэт зочид, мөн түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор нэгдүгээр сургуулийн багш, ажилтан, сурагчдын төлөөлөл оролцжээ.
Тэгвэл Нийслэл хотноо болсон хүндэтгэлийн ёслолд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга нар, Маршал Ю.Цэдэнбалын гэр бүл, нутгийнхан, "Эрдэм судлалын төв- Ю.Цэдэнбал академи"-ийн төлөөлөл оролцов.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11
-
12
-
13
-
14
-
15
-
16
-
17
-
18
-
19
-
20






