Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа.

Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ.

Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм. Энэхүү ялалтаар тэрбээр мэргэжлийн боксын 16 дахь тулаандаа ялалт байгуулж байна.