Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээлснээр 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл тарифын хөнгөлөлтөд хамрагдах гэр хорооллын 289,563 өрх байна.

Хөнгөлөлтийг 21:00-09:00 цагийн хооронд эдлүүлэх бөгөөд нийт хамрагдах өрхийн 271,510 нь 220 вольтын хүчдэлтэй, 18,053 нь 380 вольтын хүчдэлтэй өрх байгаа гэв.

Нэг өрхөд үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээгээр, сарын 1500 кВт.ц хэрэглээнд 300 мянган төгрөг буюу таван сарын хугацаанд нийт 1.5 сая төгрөгийн, 3000 кВт.ц хэрэглээнд 600 мянган төгрөг буюу таван сарын хугацаанд нийт 3 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх юм байна.