Нийслэлийн зам, талбайн цасыг цэвэрлэхэд 1,153 хүн, 181 машин механизм ажиллаж байна
10 минутын өмнө

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Нийслэлийн зам, талбайн цасны цэвэрлэгээ үйлчилгээнд Хот тохижилтын газар, есөн дүүргийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж байгууллагуудаас өглөөний 06:00 цагийн байдлаар нийт 1,153 хүний бүрэлдэхүүнтэй, 181 машин механизм, 122 бичил төхөөрөмж, 195 үлээгч төхөөрөмжтэй ажиллаж байгаа юм.
Мөн зам талбайд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж давс 666.8тн, бодис 240.9тн цацаад байна









