АН-ын "Онц" их хурал: "Их эвсэл" хөдөлгөөний ерөнхий зохицуулагчаар Б.Хурцыг 85 хувийн саналаар сонголоо
11 минутын өмнө

Өнөөдөр Ардчилсан намын "ОНЦ ИХ ХУРАЛ" Соёлын төв өргөөнд боллоо. Тус хурлаар Ардчилсан намын гишүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, одоогийн намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах, бүтэц байгуулах зэрэг дотоод асуудлаа ярилцаж эвлэлдэн нэгдэв. Намын эв нэгдлийг хангасан "Их эвсэл"-ийг байгууллаа.
"Их эвсэл" хөдөлгөөний ерөнхий зохицуулагчаар Хошууч генерал Б.Хурцыг 85 хувиар дэмжлээ.
Тэрээр "Итгэл хүлээлгэж, их том хариуцлагатай албанд намайг түр зуур сонгосонд баярлалаа. Яагаад түр гэж байгаа үгийг хэрэглэж байгаа вэ гэвэл залуучууд маань цааш авч явах ёстой юм аа. Энэ хэд маань эрх чөлөөтэй өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж намдаа хүчин зүтгэж яваа. Хэн нэгний төлөөлөл биш. Бүгдээрээ намдаа жинхэнэ шинэчлэлийг авчирна" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.







