Нийслэл хотод мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал мах, дайвар бүтээгдэхүүн, цагаан идээг дундын зуучлалгүй, тогтвортой үнээр нийлүүлэх “Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа арваннэгдүгээр сарын 25-ны Лхагва гарагаас эхлэн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд гарна.

21 аймгийн малчин, хоршоологч нэгдсэн худалдаанд оролцож мах, сүү, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнийг худалдан борлуулах юм байна.

Энэ үеэр Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон холбогдох байгууллагууд хамтран хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдалд хяналт тавих аж.