Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон 32 настай эмэгтэй өчигдөр кесар хагалгааны үеэр нас баржээ гэх мэдээлэл сошиалд цацагдлаа. 

Эл мэдээллийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжантанаас тодруулахад, "Эмнэлгийн зүгээс судас бөглөрсөн гэх тайлбарыг өгсөн. Улаанбаатар хотоос Шүүх шинжилгээний баг гарсан бөгөөд задлан шинжилгээний хариу гарсны дараа нөхцөл байдал тодорхой болно" гэх хариултыг өглөө.

Түүний ар гэрийнхэн нь "Цоо эрүүл эх яагаад юунаас болоод ямар шалтгаанаар гурван нялх үрээ орхиод хорвоогоос явах болов. Цэл залуухан өөдрөг гэгээхэн бодолтой үеэл минь "Би 30-хан минут болоод гараад ирнэ ээ" гээд алтан гартай эмч нарт итгээд эмнэлгийн хаалгаар орсон. Өглөө орох хуваарьтай хүнийг яагаад шөнө оруулсан бэ?" хэмээн гомдолтой буйгаа сошиалд илэрхийлжээ.