Хиймэл оюуны эрсдэлийг сэтгүүл зүйн ёс зүйн хүрээнд хэлэлцэж байна
1 цагийн өмнө

Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форум өнөөдөр “Хиймэл оюун ба сэтгүүл зүйн ёс зүйн эрсдэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус форумын үеэр сэтгүүл зүйн ёс зүй, мэргэжлийн стандарт, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой асуудлыг хөндөн хэлэлцдэг. Энэ жилийн хэлэлцүүлэг хиймэл оюуны хэрэглээнээс үүдэж буй бодит эрсдэл болон редакцын өдөр тутмын практикт тулгарч буй асуудлуудад төвлөрч буй юм.
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Европын Холбоо, DW Akademie, ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй форумд сэтгүүлч, редактор, медиа менежер, судлаачид болон олон улсын экспертүүд оролцож, туршлага, байр сууриа хуваалцаж байна.
Форумын үеэр Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь синтетик медиа, “гүн хуурамч” (deepfake) контентын тархалт болон онлайн хэвлэл мэдээллийн байгууллагуудын залруулгын практикийн талаарх шинэ судалгааны үр дүнг танилцуулна.






