Сайн байцгаана уу. Би 2 хүүхэдтэй, нөхрөөсөө салж байгаа нюм. Бага маань 3 настай, том нь 12 настай. Нөхөр Дорнодын хүнтэй суугаад явсан.

Том хүүхдээ надад хэлэхгүй шилжүүлж авч явсан. Бага хүүхдийг минь 2-хон хоног цуг байяа гээд гуйгаад байхаар нь өрөвдөөд явуулсан юм. Тэгсэн авч явчихаад авчирч өгдөггүй, уулзуулдаг ч үгүй. Аргаа ядаад шүүхэд өглөө. Чи тэр шүүхээрээ яваад авахыг чинь харая, угаасаа над дээр ирнэ гээд томроод байх юм. Шүүхээс шинжилгээний баг гарч шалгадаг юм байна. Гэр орон, ажил төрөл гээд. Аль боломжтой дээр нь үлддэг юм байна. Би багш хийдэг, гэр орон гэвэл би байр хөлсөлдөг. Байр хөлсөлдөг хүнд хүүхдэдээ бага мөнгө зарцуулна гээд нөгөө талд өгдөг гэнэ. Тэгээд 3-хан настай хүүхдийг ээж нь авна гээд итгэлтэй байсан юм. Нөхрийн тал болохоор баян хүнтэй суусан юм байна.

Анх удаагаа шүүх хуралд орох гэж байгаа болохоор мэддэггүй. Байр хөлсөлж амьдардаг хүнд хүүхэд өгөх дургүй байдаг юм уу. Хүүхдээ нөгөө талд алдчихвал за тэгээд амьд явах ч хэцүү болох нь. Томыгоо ав,  бага хүүгээ би авна гээд би дайраад байгаа юм. Би ялах уу, мэддэг хүн байвал хэлж туслаарай.