Өнөөдөр (2020-07-16) 15.00 цагаас Засгийн газрын хуралдаан эхэлсэн бөгөөд уг хуралдаанаар шинээр байгуулагдсан Засгийн газрын дэд сайд нарыг томилох асуудал яригдаж байгаа гэх мэдээлэл байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын хоёрдугаар улирлын буцаан олголтыг "Долдугаар сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ" гэсэн мэдээллийг Татварын ерөнхий газраас өглөө.
Дэлхийд шагшигдаж явсан Монголын цирк хөгжөөд энэ онд 79 дахь жилтэйгээ золгож байгаа ч эдгээр уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилтыг хийдэг барилгыг нь хувьчилаад олон жилийн нүүр үзэж байна.
Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Сөүл-Улаанбаатар чиглэлийн 7 дугаар сарын 20-ны өдрийн тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
ОХУ-д шинэ коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх “Коронавир” эмийг гарган авлаа гэж “Р-Фарм” компани лхагва гарагт мэдээлжээ.
Өнгөрсөн баяр наадмын буюу долдугаар сарын 9-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн осол, хэргийн шинжтэй 759 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, нийслэлд 2, орон нутагт 21 хүний амь нас хохирчээ.
Архангай аймгийн Цагаан даваанд шатахуун тээвэрлэж явсан том оврын авто машин өчигдөр буюу 07 дугаар сарын 15-ны 15.00 цагийн орчимд текникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас осолдож, улмаар ойролцоо зорчиж явсан гурван авто машин, 1 мотоцикл өртөж шатсан ноцтой осол гарлаа.
Өдрийн мэнд. Та хэдээсээ зөвлөгөө авах гэсэн юм аа. Нөхөр 42-той, би 37-той. Хоёр сайхан хүүхэдтэй. Бид хоёр наснаасаа оворгүй харагддаг, би өөртөө маш арчаатай, хүмүүс ч намайг гоё хүүхэн гэж ярьдаг. Нөхөртөө онгоноо өгч, дурлалцаж, хоёр хүүхдээ хүсэж гаргасан сайхан гэр бүл гэж би бодож явлаа.
Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл өгч байна. Баяр наадмын өдрүүдэд 32 удаагийн дуудлагаар 260 алба хаагч 24 иргэнийг уснаас аварсан байна.