Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 24-нд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг танилцууллаа. Жишээ нь, талхны үнэ 2008 онд 592 төгрөг байсан бол 2018 онд дунджаар 1173 төгрөг болж нэмэгджээ.