Б.Атарлуу: Хүнлэг сэтгэлийнхээ үүднээс бид заавал нэгэндээ тусалж байх ёстой
2 цагийн өмнө
Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан зарим хүн хэвийн боов, сүү, ууц, өвчүү гэх мэт зүйлсийг хорооныхоо ахмад настан болон айл өрхүүдэд бэлэглэж, сайн үйлс хийж байгаа билээ.
Тэдгээр хүмүүсийн нэг болох Б.Атар-Луу, Б.Батсайхан нараас сайн үйлсийнх нь талаар тодрууллаа.

Иргэн Б.Атарлуу “Ер нь 2019 оноос хойш хүнд тусалж, сайн үйлс хийж байгаа. Ялангуяа ахмадууд болон хүүхдүүдийг баярлуулдаг. Саяхан сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан өрх толгойлсон хоёр эмэгтэйд 800 мянган төгрөгийн үнэ бүхий цагаан сарын багц бэлэглэсэн. Мэдээж, баярын багцад хэвийн боов, чихэр, жимс, хайруулын таваг гээд бусад хэрэгцээний зүйлс багтсан байгаа. Мөн нэг хүнд хонины гулууз мах бэлэглэсэн. Миний хувьд аль болох амьдралын төлөө тэмцдэг, зүтгэдэг, зөв бодолтой эмэгтэйчүүдийгээ дэмжихийг зорьсон. Зүгээр гудамжинд яваа хэн нэгнийг баярлуулахаас илүү тусламж хэрэгтэй хүмүүсийг сонгодог. Тиймээс хүнээ сонгохдоо хороонуудаас судалгаа, мэдээлэл авдаг. Би өөрөө ч гэр хорооллоор машинтайгаа явж судалдаг. Олон хүүхэдтэй, амьдралын төлөө өөрсдийнхөө хэмжээнд зүтгэдэг айл өрх ч олон бий. Эсвэл ганцаараа амьдардаг ахмадууд ч байдаг. Ер нь янз бүрийн хүндхэн амьдралтай хүмүүс байдаг юм билээ. Миний хүслээр болдог бол бүх хүнд тусалж, баярлуулах юмсан. Даанч боломжгүй шүү дээ. Өмнө нь бууз, чихэр, сүү гээд жижиг зүйлсээр хүн баярлуулдаг байсан.
Миний хувьд аль болох залуучууддаа үлгэр дуурайл болох үүднээс сайн үйлс хийдэг. Хүн хүнээ хайрлах хэрэгтэй. Ялангуяа ахмадуудыгаа хайрлаж, хүндлэх ёстой шүү гэдгийг өөрийн хийдэг жижиг контентоороо дамжуулан хүмүүст харуулахыг, ойлгуулахыг зорьдог юм. Бид бүгд өдөр бүр завгүй ажиллаж, амьдарч байна. Гэхдээ нэгэндээ зав гаргаж, тусалж байх хэрэгтэй. Би тэдэнд туслах албатай биш гэх хандлагатай байж болохгүй. Нийгмийн хариуцлагын хүрээ, хүнлэг сэтгэлийнхээ үүднээс бид заавал нэгэндээ тусалж байх ёстой. Таны хийсэн сайн үйлсийн хариу заавал эргэж ирнэ. Магадгүй маргааш, нөгөөдөр ирэхгүй байж болно. Гэхдээ хэзээ нэг өдөр таны гэрийн хаалгыг тогшоод ороод ирдэг юм шүү гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна. Би хүнд тусалснаараа, хэн нэгнийг баярлуулснаараа өөрийн хүүхдэдээ буян хийж байгаа юм. Чамд биш гэхэд үр хүүхдэд чинь буян нь ирдэг шүү хэмээн монголчууд их ярьдаг. Би үүнд үнэхээр итгэдэг. Хүмүүст бага ч гэсэн тусалдаг болохоор ч юм уу, миний ажил их бүтэмжтэй байдаг. Тиймээс энэхүү сайн үйлсээ тогтмол хийсээр байна” гэв.
Б.Батсайхан: Амьдралын түвшин арай доогуур, тусламж хэрэгтэй хүмүүст жаахан ч гэсэн тус дэм болохыг хүссэн
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б.Батсайхан “Миний хувьд сүүлийн таван жил сар шинийн баяраар хонины ууц, үхрийн өвчүү чанах үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнтэйгээ холбогдуулан сүүлийн таван жил 16 дугаар хорооныхоо хамгийн өндөр настай 10 хүнд баярын ширээнийх нь ууц, өвчүүг үнэгүй чанаж өгч байна. Түүнчлэн өрх толгойлсон таваас арав орчим эмэгтэйд хэвийн боов, ууц, өвчүү бэлэглэх ажлыг тогтмол хийдэг. Одоогийн байдлаар хорооныхоо өрх толгойлсон таван эмэгтэйд тавгийн боов бэлэглэсэн байгаа. Энэхүү сайн үйлс маань битүүний өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ жил ууц, өвчүү чанаж өгөх ахмадуудаа жаахан судална гэсэн бодолтой байна. Угаасаа ууц, өвчүүг цагаан сар нэлээд дөхүүлж байгаад чанадаг шүү дээ.
Магадгүй зарим хүн намайг “Ууц, өвчүү чанадаг болохоороо сайн дурын ажил хийдэг. Үүгээрээ дамжуулан ууц, өвчүү чанадаг газраа рекламдаж, олонд таниулах маркетинг хийж байна” хэмээн шүүмжилж болно. Гэхдээ үүнийг би нийгмийн хариуцлагынхаа хүрээнд л хийж байгаа. Би хүнд тусалж байна, монголчууд аа хараарай гээд шууд дамжуулалт хийж байгаагүй. Хэн ч, юу ч гэсэн зүгээр л хүнд тусалъя гэсэн сэтгэлээр энэхүү ажлаа хийсээр ирсэн юм шүү. Өнөөдөр юмны үнэ тэнгэрт хадчихсан байгаа ч хүн бүр үндэснийхээ баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэж байгаа. Тиймээс л амьдралын түвшин доогуур, тусламж хэрэгтэй хүмүүст өөрийнхөө хэмжээнд жаахан ч гэсэн тус дэм болохыг хүссэн юм. Олон шалтгааны улмаас бид нэгэндээ тусалж чаддаггүй. Угаасаа боломжгүй зүйл. Гэхдээ хэн нэгэнд тусламж хэрэгтэй эсвэл дутагдаж, гачигдаж яваа үед нь тусалбал энэ жинхэнэ тус юм болов уу гэж боддог. Зарим хүний харах өнцгөөр би хорооныхондоо тийм ч их зүйл өгөөгүй байж болно. Чи хүнд тусламаар байгаа юм бол үүнээс илүү өгөх хэрэгтэй гэх санал, сэтгэгдэл сонсож байсан. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөлд энэ тийм ч бага тус биш шүү дээ. Огт хүнд тусалдаггүй, ямар нэгэн зүйл хийж буй нэгнээ шүүмжилж суухаас л дээр гэж бодож байна. Манайхан нэгнээ шүүмжлэхээсээ илүү дэмждэг байгаасай. Цаашлаад сайн үйлс хийх сэдлийг нэгнээсээ авдаг байгаасай гэж хүсдэг. Өнөөдөр бид амьдралын түвшин жаахан доогуур 10 айлд нэг, нэг хайрцаг сүү өгсөн ч том тус болно шүү дээ. Ер нь монголчуудын амьдрал бүгд дорой байна. Гэхдээ бид өөрсдөдөө байгаа боломждоо тааруулаад нэгэндээ туслахад буруу зүйл байхгүй биз дээ. Сар шинэ болох гэж байна. Нэг ч гэсэн айл хэвийн боов, ууцандаа санаа зовохгүй байгаасай” хэмээв.
А.Даваадулам







Зочин · 1 цагийн өмнө
DYRN ODOOJ SEXSDEX80955877UILCHLI SHAALGAAD
Зочин · 2 цагийн өмнө
SONIRXOLTOI SEXSYGEER XAMTRAGCH BOLI80955877AL SEKSY ANUSDAAD BOOB XXMOOR DOLOOJ80955877