16 настай охины ээж: Мөрдөх албаны шударга бус зарим алба хаагч, шударга бус прокурорын зохиомжит, хуулийн гажуудлын хүрээнд бүрдүүлсэн хэргийн материалыг шүүн хэлэлцсэн
2 цагийн өмнө

16 настай охины ээж Г.Отгонтуяа: Хамгаас хайртай цор ганц охин минь чи минь одоо байхгүй, ээж нь чамгүй болсон цагаас хойш амьдраагүй амьтай голтой төдий л явна. Хайр энхрийлэл дүүрэн өсгөсөн өхөөрдөм ганц охин үр минь чамайгаа харгис алуурчдын гарт онц хэрцгийгээр алдчихаад хорвоогийн хатуу үнэнтэй нүүр тулж гансарч явна даа ээж нь.
Цаг нь ирэхээр чи минь ЭЭЖ болж, ээж нь ЭМЭЭ болж өнөр өтгөн болно доо гэж хоёулаа ярьж инээлдэн,тэврэлдэж ХАЙР бялхам байсан тэр сайхан мөчүүдийг эр, эмгүй нийлж яаж байхгүй болгож чадаж байна аа.Одоо энэ сайхан бид хоёрын минь ирээдүйн мөрөөдлийн амьдрал үүрд байхгүй болж ээж нь эцсийн эцэст Монгол Улсынхаа шударга шүүхэд итгэж…чамайг минь үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг элдвээр гүтгэж байгаа зарим хүний мөсгүй чанар, үйлдлүүдийг харсан ч хараагүй юм шиг охиндоо итгэж үнэн зөв шийдэж өгнө гэдэгт бүх итгэл найдвараа өгч “ЖАРГАХ НАРЫГ ХУРДАН МАНДААСАЙ” гэж өдөр хоногийг тэсэн ядан хүлээж суусансан
Гэм үйлдсэн этгээдүүд хуулийн хүрээнд шийтгэлээ хүртсэн тэр үед чи минь босоод ээждээ хэзээ ч ирэхгүй ч ядаж сүнс тань амирлана гэдэгт итгэж байлаа.
Мөнх бус энэ орчлонд ээж нь дахин өөр ийм өнчрөл, хагацал гаргахгүйн төлөө үзэл бодлоо илэрхийлж амьдарсаар хожмын нэг өдөр охин дээрээ очихдоо үнэн мөнийг олсон шүү үр минь гээд хэлэх үгтэй очмоор байна.
Ээж нь шударга үнэний төлөө эцсээ хүртэл тэмцэх болноо.
Энд Б.Мэргэн мэт өмгөөлөгчдийн чадвартайд биш???
Мөрдөх албаны шударга бус зарим алба хаагч, шудрага бус прокурорын зохиомжит, хуулийн гажуудлын хүрээнд бүрдүүлсэн хэргийн материалыг шүүн хэлэлцсэн.
Ийм үр дүн мөнгөний нөлөөнд гарч магадгүй гэдгийг бид урьдчилан тооцоолж байсаан.Манай 2 өмгөөлөгч М.Баасанбат, Б.Солонго нар маш сайн ажилласан.
Мөн тэр сэтгүүлч А.Шинэбаярт хандаж хэлэхэд!!! ШҮҮХ шударга байсан нь үнэн шүү.

Анхнаасаа хохирогч гэж үзээд мөрдөгч, прокуророос бүрдүүлсэн хэргийн материалыг л өнөөдөр хэлэлцсэн.Та бичлэгийг үзээд үрээ алдсан надаас эх хүн бол УУЧЛААРАЙ гэж ядаж хэлэх байхаа, үгүй бол таныг ЭМЭГТЭЙ хүн, ЭХ хүн гэж хэлэхэд бид ч бас эргэлзэх үе ирэх байхаа. Таны хэлж байгаа шиг "Та бас өрөвдмөөр эмэгтэй биш үзэн ядагдахаар эмэгтэй болж хувирах вий" гэсэн үгийг тань нэг ч хонуулахгүйгээр хариу болгон хүргүүлж байгааг болгоогоорой. Би Б.Мэргэнд Мэлмийндээ итгэж байна.







Зочин · 1 цагийн өмнө
BOOBN XXN BOOWN DOLOOMR80955877ANUSDX AL SEXSYGR