Комиссар Б.Билэгт:"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, иргэн Мөнхбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан
3 цагийн өмнө

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өчигдөр буюу нэгдүгээр сарын 22-ний өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан, шалгаж эхэлжээ.
Тодруубал, "Эрчим хүчний үндэсний төв"-ийн захирал Б.Бямбасүрэн, өмнө нь Эрчим хүчний яаманд удирдах албан тушаалд ажиллаж байсан иргэн Ц.Мөнхбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа ажээ.
Энэ талаар АТГ-ын Комиссар Б.Билэгтээс тодруулахад, "2026 он гарснаас хойш АТГ-аас Эрчим хүчний салбарт холбогдох тодорхой хэд хэдэн хэргүүдийг дайчлан мөрдөх шалгах ажил зохион байгуулаад байна. Иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас удаа дараа тавьсан хүсэлт шаардлагын дагуу прокурорын зөвшөөрөл гаргаад үүний дагуу олон нийтэд мэдээлж болох хэм хэмжээний хүрээнд дараах мэдээллийг өгье.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий аж ахуйн нэгж нь 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр ЭХЯ-наас цахилгаан шугам дамжуулах, дэд станц байгуулах техникийн нөхцлийг олж авсан байдаг. Гэвч энэ аж ахуй нэгж нь барилга угсралт явуулах зөвшөөрөл аваагүй байх үедээ бүхий л зүйлээ хийгээд нөгөө цахилгаан дамжуулах шугам хоолойгоо татчихсан. Харин үүний дараагаар сая олгогдсох ёстой байсан зөвшөөрлүүдийг хууль бусаар нөхөн олгож авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Энэ хүрээнд хэрэгт холбогдуулан нэр бүхий аж ахуйн нэгж болон баруун бүсийн эрчим хүчний сүлжээ ТӨХК, ЭХЯ-ны холбогдох албан тушаалтнуудыг хахууль өгсөн, авсан гэх үндэслэлээр АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулаад шалгаж байгаа. Мөрдөн шалгах хүрээнд Баян-Өлгий аймагт хоёр, Улаанбаатарт гурван гээд нийт таван обьектыг уг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах, нэгжлэгийг зохион байгуулсан. Нэгжлэгээр үнэт эдлэл, гадаад вальтууд илэрсэн үүнийг нотлох баримтын хэмжээнд хураан авсан.
Уг хэрэгт ходбогдуулан өнөөдрийн байдлаар "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, иргэн Мөнхбаяр нарыг бол хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан байгаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгож хахууль авсан байж болзошгүй” гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1, 22.4.1, 22.5.1-т заасныг үндэслэн шалгаж байна" гэлээ.







Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh