Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд өнөөдөр гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд айл өрхүүдийн эвдрэл гэмтэлтэй зуухыг сольж, стандартад нийцсэн, давхар шаталтат 32 мянган зуухыг нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж буй. Энэхүү зуухыг хэрхэн авсан нь тодорхой бус байв.
Бидэнд ирсэн албан бус мэдээллээр УИХ-ын гишүүн П.Сайнзориг маргаан эхлүүлж, Б.Хурцын хүү Х.Тайванг цохиж хамрыг нь гэмтээжээ. Тухайн үед тэд хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд хэргийг нь цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Нарны эрчим хүчний системийг батарей хуримтлууртай хослуулсан бичил сүлжээ (mini-grid) шийдлийг турших замаар 800 өрхийг төвлөрсөн цахилгаан сүлжээнд холбож, сэргээгдэх эрчим хүчээр халаах төслийг нийслэл хотод хэрэгжүүлэхээр болжээ.
Асар том зэсийн уурхайн эргэн тойрон дахь 15 гаруй жилийн хурцадмал байдал 2025 оны 12-р сард дээд цэгтээ хүрлээ. Монгол Улс болон уул уурхайн аварга компани зөвшилцөлд хүрч чадах болов уу?
Б.Бямбадорж, Б.Баттулга нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь болохын өмнөхөн дахин оргон зайлж байлаа. Тэгвэл тэд гадны улсаас хар тамхи цахилгаан бараанд нуун илгээмжээр явуулах гэж байгаад баригдсан нь энэ юм.
