Ипотекийн зээл: Нэг иргэн таван орон сууцтай болсон & авах боломжгүй
2 цагийн өмнө

Сүүлийн өдрүүдэд иргэдийн бухимдлыг ихээхэн хүргэсэн сэдвийн нэг нь "Ипотекийн зээл". Учир нь уг зээлийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ипотекийн зээлд хамрагдаж, таван орон сууцтай болсон 12 мянган иргэн байна” гэх жиргээ ийн олон иргэдийн уур цухалыг хүргээд байгаа юм.
Бухимдсан олон ипотекийн зээлээр таван орон сууц авсан иргэдийн нэрсийг зарлахыг шаардаж эхэллээ. Жирийн иргэд ганц удаа тус зээлд хамрагдахын тулд шар махтайгаа хатаж буй гэхэд хилсдэхгүй. Учир нь ипотекийн зээлд хамрагдахын тулд худалдан авах байрныхаа урьдчилгаа төлбөрийн 30 хувийг бүрдүүлсэн байхын зэрэгцээ сар бүр зээлээ төлөх тогтмол орлоготой, мөн НДШ тасралтгүй төлсөн, зээлгүй байх шаардлага тавигддаг. Дээр нь тус зээлд хамрагдсан нөхцөлд иргэн дээд тал нь 25 жилийн хугацаатай гэрээ байгуулж авдаг. Энэ тохиолдолд тэтгэвэртээ гарахын өмнө л ипотекийн зээл нь төлөгдөж дуусах боломжтой.
Ипотекийн зээл анхнаасаа орон сууцгүй, анхны байраа авч чадахгүй байгаа иргэдийг дэмжих зорилготой бодлого байсан. Нэг гэр бүлд хоёр удаа ипотекийн зээлд хамрагдах боломж бол байдаг. Тодруулбал, ипотекийн зээлийг анх хамрагдахдаа үндсэн зээлдэгчээр нөхөр нь орсон бол дараа нь эхнэр нь үндсэн зээлдэгчээр ороод авч болдог байна. Гэхдээ тэд өмнөх авсан зээлээ төлж барагдуулсан байх ёстой. Өөрөөр таван байрыг бол хэрхэн яаж авсан нь тодорхой бус. Ингэж авсан хүмүүс мэдээж өнөөх хахууль, авилгалын өгч байж л хамрагдсан байж таарч байна.
Ипотекийн зээлийн журамд анх удаа орон сууц авч байгаа иргэнд 150 хүртэлх сая төгрөгийн зээл олгохоор заасан. Жилийн хүү нь гурав, зургаан хувь тул арилжааны банкуудаас олгох зээлийн хүүгээс 4 дахин бага хүүтэй гэж гэж хэлж болно. Гэвч сүүлийн жилүүдэд ипотекийн зээл олдохгүй болж, оочер дарааллаа хүлээхээр 2-3 жил хүлээх нь энүүхэнд болсон.
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгоод байгаа гэв. Энэ зээлийн дундаж хугацаа 17.7 жил байгаа бөгөөд 2023 оноос орон нутагт 3.0 хувийн хүүгийн татаастай зээл олгож байна. Энэхүү татаастай зээлийн эхний гурван жилийн 3.0 хувийн хүүг улсын төсвөөс олгож буй бөгөөд урьдчилгаа төлбөрийн 60 хувьд батлан даалтад хамрагдах боломжтой аж.
Банкны систем дэх зээлийн бүтээгдэхүүнүүдийн дотор ипотекийн зээл өндөр чанартайд тооцогддог бөгөөд 95.1 хувь нь хэвийн, 4.6 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд хамаардаг байна.
2024 оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн дүнтэй байгаа ба дөрөвдүгээр улиралд банкны системийн өсөлт 33.1 хувьд хүрсний дотор ипотекийн зээл 23.9 хувиар өсчээ. Шинээр олгосон зээл 2024 онд өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн бол 2025 оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагдсан тухай мэдээлж байв.
Тэгвэл “Таваас дээш байртай 12 мянган иргэн” гэх тоо баримтын талаар Монголын ипотекийн корпораци (МИК) “Ипотекийн зээлийг бид өөрсдөө олгодоггүй, зөвхөн арилжааны банкуудын олгосон зээлийг үнэт цаасжуулдаг” гэх тайлбарыг өгөв. Харин Монголбанк “санхүүжилтийн эх үүсвэрийг л арилжааны банкуудад хуваарилдаг бөгөөд аль иргэнд зээл олгосныг мэдэх, түүнд нөлөөлөх эрхгүй” гэсэн юм. Арилжааны банкууд “журмын дагуу ажилладаг, нэг иргэнд олон удаа ипотекийн зээл олгох боломжгүй” байдаг гэх нь тэр.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ипотекийн зээлд хамрагдаж, таван орон сууцтай болсон 12 мянган иргэний нэрсийг зарлах биз ээ.







Зочин · 29 минутын өмнө
DYYDLGR SEXSYGEER VANXANDI BIEE UNELLEED BOOB XOXMOOR DOLOOJ80955877