2026 оны 03 сарын 21 өдөр
Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

Хар тамхитай тэмцэх албанаас өгч байгаа албан ёсны судалгаагаар 2010-2017 он, мөн 2018-2025 оны хооронд бүртгэгдсэн гэмт хэргийн тоог харьцуулахад 2-3 дахин өссөн байна. Харин энэ гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн насны ангиллын тухайд 50 орчим хувийг нь 13-25 насны хүүхэд залуучууд эзэлжээ.

Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Х.Н нь 2020 онд нэр бүхий 7 хохирогч эмэгтэйг гадаад улсад өндөр цалинтай ажилд ажиллуулна гэж хуурч мэхлэн эдийн засгийн эмзэг байдлыг нь далимдуулан гадаад улсад аваачиж, нисэх онгоцны тасалбар, байрны төлбөр, хувцас худалдан авсан зардал зэргээр нь өрийн дарамтад оруулж, бусдад биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,2.3 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.