Бичлэг: Ардчилсан намын дотоод сонгуульд дикриттэй үндэсний бодлогын хорооны гишүүн нь саналаа өгөхөөр очоод хөөгджээ
2 цагийн өмнө

Өнөөдөр Ардчилсан нам үндсэн дүрмээ шинэчлэн баталсантай холбогдуулан дотоод сонгуулийг улс орон даяар болж байна. Энэхүү сонгуульд намын анхан, дунд, удирдах түвшний албан тушаалтнуудыг сонгох бөгөөд намын дүрмийн дагуу 378 хүнийг Намын Үндсэн Бага Хурлын гишүүнээр сонгохоор төлөвлөжээ.
Өнөөдөр /2026.03.21/ дотоод сонгууль 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, аймгийн төвийн 218 баг, 21 тосгонд нэгэн зэрэг явагдаж буй. Тэгвэл тус нам үндэсний бодлогын хорооны гишүүндээ мэдэгдэхгүй хасаж, саналаа өгөхөөр ирэхэд нь хөөсөн асуудал гарчээ.
Иргэн Ч.Батзул "Өглөө чухам догдлоод л, нэр дэвшээгүй ч бусаддаа чухам баяр хүргээд л сонгуулиа өгөх гээд ирсэн чинь санал өгөх хүмүүс дунд нэр маань байхгүй гээд хөөгдөөд гарлаа. Санал ч өгөх эрхгүй юм бол энд олон жил ажилласны хэрэг юу байна аа.
Тэр дундаа Баянгол дүүргийн АН-д би ажиллаж байсан ш дээ, Төв нам, жил жилийн сонгуульд ажил хариуцаад ажиллаж байсан ш дээ. Тэр хамаагүй гар зайл л гэнээ.
Гомдолтой байна. Асар гомдолтой байна. Хүүхэд гаргаад гэртээ суусан болохоос үхсэн биш хасагдаад байхдаа яахав дээ. Би одоогоороо ҮБХ байгаа шүү" хэмээн өөрийн цахим хуудастаа мэдээлэв.
Өөрөөр хэлбэл, тус нам дикриттэй байгаа үндэсний бодлогын хорооны гишүүнээ намаасаа өөрт нь мэдэгдэхгүй хасчихсан бололтой. Тэрээр гэрэгэ өөрийн намын даргаасаа албан ёсоор өөрийн биеэрээ очиж гардан авчээ.







Зочин · 1 цагийн өмнө
AL SEXSDX SHAALGX DYRTAI VANXANDX TOMSGN DOLOOJ80955877
Зочин · 1 цагийн өмнө
ANUSDI XUCHINDX ZALYYSN ANUSN NUXN DOLOOJ80955877BOOBN XXI BOOW DOLOOJ