Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна
1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хар тамхины тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоосон. Энэхүү хуулийн төсөл болон хар тамхины хэрэглээний талаар хуульч, өмгөөлөгч Ж.Даваанямтай ярилцлаа.
-Манай улсад хар тамхины хэрэглээ өндөр байгаа талаар албаныхан мэдээлдэг. Ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучууд өртөх нь их байгаа гэсэн мэдээлэл ч бий. Энэхүү нөхцөл байдлыг хуульч хүний хувьд хэрхэн анзаардаг вэ?
-Хар тамхитай тэмцэх албанаас өгч байгаа албан ёсны судалгаагаар 2010-2017 он, мөн 2018-2025 оны хооронд бүртгэгдсэн гэмт хэргийн тоог харьцуулахад 2-3 дахин өссөн байна. Харин энэ гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн насны ангиллын тухайд 50 орчим хувийг нь 13-25 насны хүүхэд залуучууд эзэлжээ.
Мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн хүйсийн хувьд 90 орчим хувь нь эрэгтэй, 10 орчим хувь нь эмэгтэй байна. Тиймээс насны ангилал залуужиж, эмэгтэйчүүд ч оролцох болсон нь уг гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг өргөжүүлэх шаардлагатай нөхцөл байдлыг хүссэн, хүсээгүй бий болгож байна.
-Хар тамхины тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоосон. Манай улсад одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг эргэж харах, шинэчлэх шаардлага үүссэн гэж үзэж байна уу?
-НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенц байдаг.
Энэ конвенцоор хориглосон бодисыг манайд худалдаалж, хадгалж буй асуудал байна. Жишээлбэл, мөс, өвс гэх мэт нэршлээр залуус хэрэглэж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль манай улсад 2002 онд анх батлагдсан. Өнөөдрийг хүртэл 24 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах" гэсэн гэмт хэргийн зүйлчлэл бий. Энэхүү хоёр хуулиар голлон зохицуулаад явж байгаа.
Эдгээр хуулийн хэрэглээ болон зохицуулалт нь одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа байлгаж чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн.
Энэ хууль батлагдсанаараа Засгийн газар "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих чиглэлээр төрөөс баримтлах бодлого тодорхой болно. Мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирна" гэж үзэж байгаа юм билээ. Нөгөө талаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа хүүхэд залуусыг эдгээр гэмт хэргээс ангид байлгах эрх зүйн орчин тодорхой болно гэж үзсэн байна. Үүнийг хуульч хүний хувьд зүйтэй гэж үзэж байна. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуульд хүүхэд, залуучууд руу чиглэсэн бодлого явуулах бодитой орчин байхгүй. Үүнийг уг хуулийн төсөлд нарийвчилсан гэж ойлгосон. Дараагийн зүйл нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг үнэлэх, мөн хууль бус эргэлтэд хяналт тавих, судалгаа, мониторингийг тогтмол хийж, боловсруулж байх суурь баазыг бий болгоно гэсэн. Энэ нь дэвшилтэт шинэ зүйл. Өөрөөр хэлбэл, өмнөх хуулийн зохицуулалтад байгаагүй, орхигдсон зүйл байсан.
Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах, импортлох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэргээр эргэлтэд оруулж байгаа байгууллагуудын эм бэлдмэлийн бүртгэлд хяналт тавих журмыг хуульчилсан байна. Энэ нь иргэдийн гараар дамжихаас гадна эм бэлдмэлийн хэрэгслээр байгууллагуудад дамжаад зах зээлд худалдан борлуулагдаж байна гэсэн үндэслэл, таамаг байна. Энэ асуудлыг хянана гэсэн хуулийн төслийг боловсруулсан байна.
-Ялын бодлогыг хэрхэн чангалж байгаа юм бол?
-Дараагийн зүйл нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, мөн үйлдлийн хор уршгаар нь ялын бодлогыг чангалж байгаа юм байна. Ингэснээрээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим хангагдана гэж үзэж байгаа. Яг одоо манай улсад үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд сэтгэцэд нөлөөт бодисыг хэр хэмжээтэй хадгалсан эсэхээс хамаарах хуулийн заалтууд байхгүй. Өөрөөр хэлбэл, мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр 10 грамм, 1 граммаар ч тэр хадгалсан ялгаагүй хүлээлгэх хариуцлага ижил байсан. Эдгээрийг нарийвчлан зохицуулж байгаа юм байна. Мөн хүүхдийг энэ төрлийн гэмт хэрэгт уруу татсан бол 1-5 жилээр хорих ял оноодог зохицуулалттай байсан. Харин энэхүү хуулиар ялыг чангатгаж 15 жил хорих ял оноохоор төсөлд тусгажээ.
-Мансууруулах бодисын хэрэглээ залуужиж байгаа асуудалд эцэг эхчүүд хэрхэн анхаарах ёстой вэ?
-Өмнө хэлсэнчлэн 13 настай хүүхдээс эхлээд гэмт хэрэгт холбогдоод байгаа нь өөрөө аюултай үзэгдэл. Бид мансууруулах бодис гэхээр маш өргөн хүрээтэй ойлгодог. Гэтэл ахуйн хэрэглээний газ хэрэглэж байгаа нь мансуурлын нэг үйлдэл. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хувцас, эд зүйлд нь шалгалт хийж байх хэрэгтэй. Мөн гар хуруундаа тарилга тариа тарьж байгаа эсэхийг нь анзаарах тухай албаныхан ч зөвлөдөг. Эдгээрээс гадна хамгийн гол нь хүүхдийн биеэ авч яваа байдал, хандлага, харилцаанд өөрчлөлт ордог.
-Нөгөө талаар олны танил хүмүүсийн нөлөөнд автаж өсвөр насныхан хар тамхины хэрэглэгч болж байна гэж албаныхан хэлдэг. Энэ асуудлыг хууль зүйн орчинд хэрхэн зохицуулах ёстой юм бол?
-Олон нийтийн сүлжээгээр мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентууд байдаг. Эдгээрийг өсвөр насны хүүхдүүд маш их сонирхдог. Улмаар "Байх ёстой, хэвийн зүйл юм байна. Хар тамхи хэрэглэх нь гоё харагддаг юм байна" гэдэг санаа сэдлийг хүүхдүүдэд төрүүлээд байгаа нь үнэн. Үүнд хязгаарлалт тавих зохицуулалт хэрэгтэй. Үүн дээр бид хэт баруунжаад байна л даа. Жишээ нь, гадны сувгуудаар энэ талаар нээлттэй байсан. Харин одоо дотоодын кино, клип дээр нээлттэй болчихлоо. Үүнийг өсвөр насны хүүхдүүд төлөвшөөгүй учраас шууд даган дуурайж байна. Үүнд хязгаарлалт хийх хэрэгтэй. Учир нь хүүхдүүд юу хийж байгаагаа мэдэхгүй шүү дээ. Үйлдлийнхээ хор уршгийг мэдэхгүй учраас "Хориглодоггүй юм байна. Ганган, "күүл" харагддаг юм байна" гэж ойлгоод хэрэглэгч болчихдог. Ингээд сүүлдээ гарч чадахгүй явсаар худалдан борлуулдаг зах зээл рүү орж байна.
-Таны хувьд энэ төрлийн гэмт хэрэг дээр хуулийн үйлчилгээ үзүүлж байсан гэсэн. Сэрэмжлүүлэг болгох үүднээс шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн кейс дурдаж болох уу?
-Миний хувьд энэ төрлийн гэмт хэрэг дээр хэд хэдэн хуулийн үйлчилгээ үзүүлж байсан. Шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг учраас ярья. Дархан хотоос Улаанбаатар хотод урлагийн сургуульд суралцах гэж ирсэн оюутан ангийнхнаараа дамжуулаад эхэндээ хэрэглэгч болсон. Ингээд нэг удаа сонирхож хэрэглэж үзсэн байгаа юм. Улмаар таалагдаж, олон удаа хэрэглэсээр байгаад сүүлдээ хэрэглэгч болсон. Ингээд шүүхээр орж, шийтгэгдсэн. Дараагийн асуудал нь өсвөр насны хүүхэд орцонд мансууруулах бодис хэрэглэж байсан хүмүүстэй тааралдаад, хаясан үлдэгдлийг нь хэрэглэсэн байгаа юм. Мөн хар тамхины хэрэглэгч болсон. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл хүүхдүүд сонирхолдоо хөтлөгдөж маш их хэрэглэж байна. Гэвч эцэг эхчүүд маань үнэхээр баян хүмүүс энэ гэмт хэргийг үйлддэг гэдэгт итгэдэг. Энэ ойлголтод бид дассан байсан. Харин Монголд хар тамхитай нэр холбогдоод байгаа хүмүүсийн 50 хувь нь 13-25 насны залуучууд бүрдүүлж байгаа нь тухайн айл санхүүгийн чадамжтай эсэхээс үл хамаараад айл бүхний өмнө очсон гэсэн үг. Энэ бүхэн биднээс хэтэрхий хол, үнэтэй юм чинь манай хүүхэд авч хэрэглэж чадахгүй гэдэг зүйл байхгүй болсон.
ДЭМБ-ын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын далд хэрэглэгчдийн тоог гаргадаг аргачлал байдаг. Энэ нь 15-64 насны 100 мянган хүн тутмын 2.7 хувь нь хэрэглэгч байх магадлалтай гэсэн судалгаа байдаг. Энэхүү судалгаагаар авч үзвэл манай улсад 60 орчим мянган хэрэглэгч байж болзошгүй. Энэ нь цөөн хүн амтай манай улсын хувьд маш аюултай зүйл. Тиймээс Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэхүү хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж буйд хуульчийн хувьд маш зүйтэй гэж үзэж байна.
Г.БАЛГАРМАА
Г.ЦОГЗОЛМАА
ӨДРИЙН СОНИН







Зочин · 1 цагийн өмнө
DYRTAI SEXSEER TOGLI80955877
Зочин · 1 цагийн өмнө
SEKSEER TAICHNA MERGJLN VANAGLGCH80955877
Зочин · 1 цагийн өмнө
ANUSDX AL SEKSEER UILCHLI SEXSYGEER MANSYYRI TAASHAALDAJ80955877
Зочин · 1 цагийн өмнө
NUZGEN SEXSYGEER BIEE UNELLEED VANXANDI BOOB DYRTAI XUSEED XXI BOOW XELEERE DOLOOJ TOMSGN DOLOON80955877