Амралтын өдрүүдэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ажил олгогчид хамтын гэрээний дагуу, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу зайлшгүй шаардлагатайгаас бусад ажилтан, алба хаагчдыг амралтын өдрүүдэд оролцуулсан ажил, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон байна.
Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Иргэд адууг их хулгайлдаг гэж боддог шүү дээ. Гэтэл малын хулгайн гэмт хэрэгт дагнасан, онцолсон мал гэж байдаггүй. Үхэр, адуу, хонь, ямаа гээд аль ч төрлийн малыг хулгайлдаг. Он гарснаас хойш Архангай, Хөвсгөл, Увс, Ховд зэрэг аймгууд үхэр, адуу их алдсан. Хонь ямаагаа бага тоогоор алддаг бол үхэр адууг 10-аас дээш тоогоор алддаг. Ченжүүд хулгайч нарыг анзаараад ч гэдэг юм уу хөдөө орон нутгаар явж хямдхан мал худалдаж авдаг.
Цаг уур орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулав. Дөрөвдүгээр сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас -2-8 хэм хүйтэн, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4-10 хэм дулаан байх урьдчилсан төлөв гарчээ.
