Мөн энэ хэрэгт холбогдсон Г.Сайнбаяр, А.Мөнхбат нар нь албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил гарган, бусдаас тус бүр их хэмжээний мөнгө авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Иймээс Г.Сайнбаярт нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, мөнгөн торгууль ногдуулжээ.
Нэмэгдсэн Өртсөн Албан Татвар(НӨАТ)-ын 2026 оны I улирлын буцаан олголтоосоо 62,613 иргэн хөрөнгийн албан татвараа төлжээ.
"ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан ногдол ашиг олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж байна. 1,072 хувьцаатай иргэн татварын өмнөх дүнгээр 70,270, татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно. Иргэдэд нийт 208 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна" гэлээ.
Тэрээр "Би ажлаа аваад дөрвөн сар боллоо. Н.Цэрэнсамбуу дарга маш сайн ажилласан. Жилийн нүүрсний борлуулалтыг 30 сая тоннд хүргэсэн. Бид бүгд л нүүрсээ өнөр үнэд хүргэхийн төлөө хичээн ажиллаж байна. 1072 хувьцааг амь оруулна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өчигдөр хуралдах ёстой байсан. Гэвч Ардчилсан Намын бүлгээс гаргасан саналын дагуу тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамжийг НИТХ-ын дарга А.Баяр гаргасан.
Төв талбайн 4,000 гаруй хүний багтаамжтай асрыг өнөөдрөөс буулгахаар болжээ. Тус асарт циркийн уран бүтээлчдийн өдөрлөг товлогдсон байсан юм.
"Тухайн иргэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож, хууль ёсны шийдвэрийн дагуу хариуцлагаа хүлээгээд дууссан. Гэтэл өмнө ял шийтгэл эдэлж байсан гэх үндэслэлээр урлаг уран сайхны үйл ажиллагаа явуулахад нь саад учруулах, хориглох нь хүний эрхийн зөрчил юм.
