2026 оны 06 сарын 16 өдөр
Энэ сарын 30-ныг хүртэл нарны зам дагуух авто замыг хэсэгчлэн хаажээ

Энэ сарын 30-ныг хүртэл нарны зам дагуух авто замыг хэсэгчлэн хаажээ

Баянзүрх дүүргийн 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 3 байршилд дулааны шугам угсрахаар болж, Нарны зам дагуух авто замыг хэсэгчлэн хаасан байна.

“Blue Mongolia Buir-2026” задгай усанд сэлэлтийн фестивалийг Монголд анх удаа зохион байгуулна

“Blue Mongolia Buir-2026” задгай усанд сэлэлтийн фестивалийг Монголд анх удаа зохион байгуулна

Тус фестиваль энэ сарын 28-30-ны хооронд Дорнод аймгийн Буйр нуурт болох юм. Мөн энэ үеэр 200-10.000 метрийн усан сэлэлтийн олон улсын нээлттэй тэмцээн, гэр бүлийн “Хөгжөөнт нугас” уралдаан, Beach Festival, оройн концерт, DJ шоу, галт шоу болон үндэсний урлагийн тоглолтууд болох ажээ.

О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “Хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна

О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “Хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна

ХЭҮК ажиллах ёстой байтал өнөөдөр тодорхой, бодитой өөрчлөлт харагдахгүй байна. Миний хувьд энэ тал дээр маш шүүмжлэлтэй ханддаг. Төсөв мөнгөтэй, өөрийн гэсэн ажлын албатай тусгай байгууллага хэрнээ байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026 оны долоодугаар сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо. Насанд хүрээгүй хүүхэд мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл) унавал эцэг, эх асран хамгаалагч болон тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч аж ахуйн нэгжид хариуцлага тооцох юм.

ЦЕГ: Өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан этгээд автомашинаар авч яван, биед нь халдсан хэргийг шалгаж байна

ЦЕГ: Өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан этгээд автомашинаар авч яван, биед нь халдсан хэргийг шалгаж байна

Холбогдогч этгээдийг олж тогтоон, хохирогчид эмнэлгийн байгууллагын шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.