|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долдугаар сарын 8-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хамтарсан Засгийн газар байгуулагдах асуудлаар өнөөдөр байр сууриа илэрхийллээ.
"Хүннү рок" урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй "Чингис хаан" одонт "THE HU” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний "Нар Сар" тоглолтоо эх орондоо толилуулах гэж байна.
СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.
Хамтарсан Засгийн газарт ажиллах АН, МАН, ХҮН намын удирдлагууд “санамж бичиг”-т гарын үсэг зурснаар тун удахгүй сайд нарын томилгоонууд ар араасаа хөврөх билээ.
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Улсын арслан Э.Оюунболдоос допингийн төрлийн хориотой бодис давтан илэрсэн тул түүний барилдах эрхийг 8 жилийн хугацаагаар хассан байдаг.
Хамтарсан Засгийн газарт ажиллах АН, МАН, ХҮН намын удирдлагууд “санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ. Энэ жилийн эдийн засгийн форум өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia”уриан дор зохион байгуулагдаж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцож байна.
Төрийн ордонд болж буй Монголын эдийн засгийн форумын “Хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-д суудалтай намуудын дарга нар оролцож байна.
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Иргэн та II улирлын буюу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа өнөөдөр буюу энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй.
Тэр хүсвэл реппер болж үглэж болно. Уянгалаад дуулаад байх алба үгүй. Заавал тогтсон хэв маягт баригдах гээд зүтгэх, тэр нь болохгүй хийдэл гарахаар хөшигний ард нуух биш. Жаахан либерал, жаахан үнэн баймаар байна.
2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 10-ны байдлаар 550 гаруй шалгуулагч чатбокс, гар утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө авсныг дурдаж байлаа.
Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ЗТХ-ийн яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулсан нь дэмжигдсэн билээ.
Тус намын ҮБХ-ны гишүүдийн олонх нь Засгийн газарт орж ажиллах нь зөв гэдэг шийдвэрийг илэрхийлсэн билээ. Төрийн мөнгөний эсрэг хүнд цаг үед ажилласан сонгууль болсныг онцлон цаашид төрийн бодлого, шийдвэрт хамтран ажиллахаар болсон хэмээн тус намаас мэдэгдэл хийсэн.
Өнгөрсөн амралтын өдрөөр нийслэлийн төв талбайг Хот тохижилтын үйлчилгээний ажилтан гараараа угааж буй цахим орчинд тарж, энэ талаар иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байв.
Энэ сарын 6-нд /2024.07.06/ Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн "Хар сайр" гэдэг газар бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон дуудлага мэдээлэл бүртгэгджээ.