Хэнтий аймаг, Жаргалтхаан сум Баян-Эрдэнэ багийн  “Илжигний-Уурхай” гэдэг газарт "Ачааны автомашинууд мөргөлдөж автомашины төмөр эд ангид 1 хүн хавчуулагдан нас барсан" гэх дуудлагыг долдугаар сарын 7-ны өдрийн 18:47 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан суман дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын  “Супергрэт” загварын ачааны автомашины араас, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ийн  “Бонго-3” бага оврын ачааны автомашин мөргөж иргэн П /48 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.