Төв талбайг гараар угааж буй талаар ингэж ТАЙЛБАР хийв
2024/07/08
Өнгөрсөн амралтын өдрөөр нийслэлийн төв талбайг Хот тохижилтын үйлчилгээний ажилтан гараараа угааж буй цахим орчинд тарж, энэ талаар иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байв.
Том хэмжээний талбайг угаах машин техник байхгүй юм уу гэх мэтээр иргэдийг хэлсэн шүүмжлэлд Нийслэлийн хот тохижилтын газраас дараах тайлбарыг өгчээ.
ТӨВ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ШҮҮРТЭЙ МАШИНААР-ЧИЙГТЭЙ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛЭЭ
ТҮҮНЧЛЭН ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭ, ТЭМДЭГЛЭЛТ БАЯРЫН ҮЕЭР ТОГТСОН:
-ХООЛ УНДНЫ ТОС (ОРГИЛУУН ДАРС)
-СҮҮ, ДЭЭЖНЫ ТОЛБО
-НААЛДАМХАЙ ЗҮЙЛС (БОХЬ)
-ҮЛ АРИЛАХ ХАР ТОЛБО ЗЭРГИЙГ НЭГ БҮРЧЛЭН ГАРААР УГААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭМЭЛТЭЭР ХИЙЖ АЖИЛЛАСАН БОЛНО.
Харин УБЗАА-ны дарга Ц.Төрхүү "Энэ бол eртөнцийн ямар ч агуу техник арилгаж үл чадах толбо. Үүнийг хүн гараараа зүлгэж цэвэрлэхээс өөр аргагүй.
Өөрийн гэрийнхээ шалыг, хивсийг угааж буй мэт сэтгэлээр төв талбайгаа цэвэрлэж суугаа ТҮК-ийн ажилчны дүр зургийг буулгасан хүнд талархмаар байна. Тэд ингэж ажилладаг.
Эрх ярьж, хааж боолоо гээд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид гомдоллодог ч зам, талбайг ийм болгосон дүр зураг дараа нь угтдаг. Та бүхэн үүргээ биелүүлэх үү, eр нь боломж, сэтгэл бий юу гэж асуумаар байна.
Эдгээр толбыг л гэхэд өнөөдөр үүсгэсэн. Арилгахын тулд маргааш ТҮК-ийн ажилтнууд дахиад мөлхөнө.
Төв цэнгэлдэх хүрээлэнг маш сайхан болгож засаж янзалсан. Ширхэг чулуу, асфальт нь ч олон хүний хөлс хөдөлмөр. Наадмаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгсөнгүй гэж зарим нь шүүмжилж байна. Авсан хүмүүс нь өөрт оногдсон зай талбайдаа эзний сэтгэлээр хандах болов уу? ТҮК-ийн ажилчид дахиад л мөлхөх үү?
Ажил хийж байгаа нийтийн аж ахуйн салбарынхнаа элдвээр хэлж, цалин нь нэмэгдэхэд багш, эмчээс илүү цалинтай гэж даажигнаж байсан. Ингэхийн оронд хүн бүр гадуур явахдаа гэртээ байгаа мэт сэтгэлээр хотдоо хандах сан. Бид нэг хот нэг гэр бүл" гэж тайлбарлав.
Зочин · 2024/07/14
хэцүүбна дахин иим баидал баимааргуи тёхник хэрэгтэи хэтэрхии хунииг боолчилч бна баиж блохгуи зуил хучтэи бодис цацаж тёхникээр цэвэрлэ хунии уил
Зочин · 2024/07/09
ПЭЭЭЭ БУРХАН МИНЬ ЗАРИМ ХОТХОНУУДЫГ ГАДНА ЗАМ ТАЛБАЙ ДОТОР ТАЛ ГЭЭД ЁСТОЙ АВАХ ЮМ АЛГАА ЗҮГЭЭР БУЗАР ХАМГИЙН ЗАВААН ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМ ТАЛБАЙ Ч ИЙМ БАЙХГҮЙ БАЙХАА ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ, ХОТХОНЫ ГАДНА ОРЦНЫ ҮҮД, ЗАМ ГЭЖ ЁСТОЙ Л ХОГ, ХИР, БУРТАГ НЬ ДАА БАРИГДСАН БАЙНАА ҮҮНИЙГ ШАЛГАЖ ЦЭВЭРЛЭДЭГ ГАЗАР ХҮМҮҮС БАЙНА УУ? ХОГ НЬ ДЭВЭН ДЭЛХИЙГЭЭР НЭГ ТАРСАН ДЭЛГҮҮРҮҮД НЬ ХОГОО ШУУД ГАРГААД ХАЯЧИХСАН ЁСТОЙ Л БАЛГАС ХОТХОНУУД БАЙНАА . ЭНЭ ХОТХОНЫ СӨХ-ҮҮДИЙГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ НИЙСЛЭЛЭЭС ХОТХОНУУДААР ЯВЖ ШАЛГАЛТ ХИЙГЭЭСЭЙ ҮНЭН БОХИР ЗАВААН БАЙНАА
zochin · 2024/07/08
100 huvi demjij bna. Shuls, nusaa hayad baigaa humuusiig torgoojee. Tsagdaa ni ch adilhan Orkuud bna daa. Deer helsen sanaag demjij bna. TORGOOD TORGUULIIG NI EDGEER TEVERLEJ BAIGAA HUMUUST UG. Ug ni huuli bgaa daanch nuudelchin mongolcuuud huuliig murduhgui bna
Зочин · 2024/07/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/08
Хотын төв рүү хөдөөний золбин пиздануудыг нэвтрүүлэхийг хуулиар хориглох хэрэгтэй. Хатуу дэг журамтай байхгүй бол ардчилал хүний эрх гэж хуцсан бичиг үсэггүй хөдөөний архи ууж хаа дуртай газраа нус цэрээ хаяж бие засдаг харанхуй бүдүүлгүүд наад талбай дээр чинь удахгүй бие засна. Элбэгдорж хулгайч 2008 оны 7-рсарын 1ний өдрийн самууныг уриалж явахдаа зажилж байсан бохио амнаасаа авч Сүхбаатарын талбай дээр хаяж байсан үеэс хойш ийм байдал улам ихэссэн. Сүхбаатарын талбай дээр хяналтын камер олныг байршуулж хог хаясан, нус цэрээрээ бузарласан хулгайч золбингуудаасторгууль авч сөхөрч суугаад цэвэрлэж буй хүмүүст урамшуулал болгож өгөх хэрэгтэй. Эсвэл хог хаяж,нус цэрээ хаялж, бие засч, тамхиа хаяж байгаа хууль зөрчигчдийг мэдэрч шууд буудаж устгадаг буу байрлуулах хэрэгтэй. Одоо наадмын дараа наад талбай чинь дахиад л бохирлогдоно доо. Талбай руу хөдөөний золбингуудыг тэр үеэр бүү нэвтрүүл.
Зочин · 2024/07/08
SAWI80955877