Н.Энхбаяр: АН Засгийн газарт орчихвол ард түмний даалгаврыг биелүүлж чадахгүй
2024/07/08
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хамтарсан Засгийн газар байгуулагдах асуудлаар өнөөдөр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Парламентын засаглалтай улсад ялсан нам нь дангаараа Засгийн газар байгуулдаг. Монгол Ардын Нам/МАН/ олонх болсон учир Засгийн газраа дангаараа байгуул, Ардчилсан Намыг/АН/ олуулаа болж, сөрөг хүчний ажлаа сайн хийхгүй бол идэж, уух, хулгай хэтэрлээ гэж иргэд сонголтоо хийсэн. Харамсалтай нь ард түмний сонголтыг үл хүндэтгэх байдлыг МАН, АН, ХҮН намынхан үзүүлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүмжлэхээсээ илүүтэй АН-ын дарга Л.Гантөмөрийг шүүмжилмээр байна. ХҮН намыг жижиг учраас шүүмжлэхэд хэцүү.
АН 42 суудал авчхаад сөрөг хүчний ажлыг хийх ёстой. Засгийн газарт орчихвол АН сөрөг хүчний ажлыг хийж чадахгүй, ард түмний даалгаврыг биелүүлж чадахгүй. Өөрсдийнх нь яриад буй хээл хахууль, авлигал өнгөрсөн жилүүдийнхээс хэд дахин илүү болно.
Л.Гантөмөр дарга Засгийн газарт ч орно, хянана ч гэж ярьж байна. Өөрийнхөө гаргасан шийдвэрийг өөрөө хянана гэж байхгүй. Ийм үлгэр домог ярьж, ард түмнийг төөрөгдүүлж, парламентын засаглалын үндсэн зарчмыг зөрчиж байгаад харамсаж байна. АН-ынхан юм ойлгодог бол бушуухан больё, МАН дангаараа засагла гэдэг шийдвэр гаргах ёстой.
МАН АН-аас 26 суудлаар илүү байж огцорно гэж айх хэрэггүй болов уу" гэж ярилаа.
Үргэлжлүүлэн "Миний авсан мэдээллээр, сонгуулийн орой санал авах байр 22:00 цагт хаагддаг. 21:00 цагт Л.Гантөмөр дарга архи уугаад эхэлсэн гэсэн. Бид хамтарсан Засгийн газар байгуулна, Шадар сайдын суудлыг авна гэж баяраа тэмдэглээд хүмүүс рүү утастаад эхэлсэн тухай нам дотроос нь хэлж байсан, үнэн худлыг би мэдэхгүй" гэв.
Зочин · 2024/07/10
SAWI80955877
Зочин · 2024/07/08
hovdiin urainhai zahchin bayduud adagiin hulgaichuud
Зочин · 2024/07/08
AXDSHAALGI80955877