Ардчилсан Нам (АН)-ын Үндэсний бодлогын Хороо (ҮБХ)-ны ээлжит бус хуралдаан өнгөрсөн амралтын өдрөөр хуралдаж, Улсын Их Хурал (УИХ)-ын ээлжит сонгуулийн дүнгээ хэлэлцэж, шинээр бүрэлдэж буй Засгийн газартай хамтарч ажиллах эсэх, намын дарга Лу.Гантөмөрт итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцсэн. 

Тус намын ҮБХ-ны гишүүдийн олонх нь Засгийн газарт орж ажиллах нь зөв гэдэг шийдвэрийг илэрхийлсэн билээ. Төрийн мөнгөний эсрэг хүнд цаг үед ажилласан сонгууль болсныг онцлон цаашид төрийн бодлого, шийдвэрт хамтран ажиллахаар болсон хэмээн тус намаас мэдэгдэл хийсэн.

Тэгвэл шинээр төвхнөх Засгийн газарт Ардчилсан намаас дараах гишүүд САЙД болно гэх урьдчилсан томилгоонууд яригдаад эхэлжээ.  АН-д найман суудал өгөх бөгөөд сайд нарын нэрсийг МАН руу илгээсэн аж. 

 

МАН-ын УЗ хуралдаад АН-н  талаас САЙДАД нэр дэвшигч нарын талаар хэлэлцэх гэнэ. 

 

Хуульзүйн сайдаар хуульч О.Алтангэрэлийг

Нийгмийн хамгааллын сайдаар Ц.Тувааныг

Барилга хот байгуулалтын сайдаар Ж.Батсуурийг 

Тэргүүн шадар сайдаар Лу.Гантөмөрийг

Батлан хамгаалахын сайдаар Д.Ганбатыг томилуулахаар санал өгөөд буй аж. 

Ерөнхий сайдаад дахин томилогдоод буй Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаагийн Засгийн Газрын яамны тоог нэмэхгүй хуучин бүтцээрээ явах бололтой байгаа. Харин АН-аас нэр дэвшүүлж буй дээрх эрхмүүдийн ерөнхий сайд намын нөхөдтэйгөө зөвшилцөн Засгийн газартаа гишүүнээр авах эсэхээ шийдэх билээ.