|
Тус авто замын хөдөлгөөнийг ирэх 11 дүгээр сард багтаан хучилтын ажлыг гүйцэтгэж, хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна. Энэ зам ашиглалтад орсноор нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой гэж тооцоолжээ.
Монгол Улсад аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт Баасан гарагт буюу 2024 оны аравдугаар сарын 11-нд зохион байгуулагдаж, бүх нийтээрээ амарна.
Цахим сүлжээнд өнөөдөр /2024.10.08/ байрны орцонд хүүхдүүд нэгнийгээ зодож буй бичлэг цацагдаж, олны дургүйцлийг төрүүлээд байна.
Улаанбаатар хотод 4000 орчим шүүрт худаг байдаг бөгөөд тэдгээрт лаг цэвэрлэгээг 2-3 удаагийн давтамжтай хийж, борооны усыг саадгүй урсгаж гаргах нөхцөлийг бүрдүүлж байгаа билээ.
Нийслэлийн зам засварын ажил энэ жил сургууль, ажил орохтой зэрэгцэж эхэлсэн нь шүүмжлэл дагуулсан. Харин хотын дарга Х.Нямбаатар энэ шүүмжлэлийг тоохгүй зүтгүүлсээр л байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024.10.11-ний өдөр зохион байгуулагдана.
Энэ бүгд нийлээд цогцоороо хэрэгжиж чадвал эрчим хүчний реформ буюу шинэчлэл болж чадна. Үүний үндсэн эхлэл цэг нь төр хувийн хэвшилдээ найр тавьж хойшоо нэг алхам хийж, хувийн хэвшлээ энэ чиглэлд бодлогоор дэмжих асуудал юм.
Өчигдөр буюу 2024 оны 10-р сарын 7-нд олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн "Бүгдээрээ урсгал сөрөөд байх юм, галзуурсан юм уу" гэх тайлбартайгаар бичлэг нийтэлсэн. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж, зохих хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.
Боловсролын салбарын 2024-2028 оны дунд хугацааны зардлын хүрээ уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Дэлхийн банкны эдийн засагч, зөвлөхүүдийн баг ирэх дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоолол, загварчлалыг боловсруулсан байна.
Газар чөлөөлөлтийн ажлыг дууссаны дараа эхний ээлжид Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх гүүрний гурван замын уулзвараас “Хөсөг трейд” ХК хүртэлх авто замыг дөрвөн эгнээ болгох юм байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өнөөдөр /2024.10.07/ хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэлээ.
“Тэд, Бид” булангийнхаа энэ удаагийн дугаарт улс орнуудын төрийн далбааны бэлэг тэмдгийн талаар бэлтгэн хүргэж байна. Төрийн далбаа гэдэг аливаа улсын гол бэлгэдэл болдог ба далбааны өнгө, хэмжээ, дүрс болон зураглал зэрэг нь улсынх нь түүх, соёлтой нягт холбоо бүхий тайлбар, дүрслэлтэй байдаг.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг Үүр голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.