Нийслэлд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах BLUE SKY -ийн барилгад тарвага үлдээсэн байна гэх дуудлага мэдээллээр цагдаагийн хамгаалалт гарчээ.

Энэ талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Blue sky зочид буудал дотроос агнасан тарваганы мах илэрсэн. Ямар нэгэн гоц халдварт өвчин үүсэх эрсдэлтэй эсэхийг тодруулахаар манайд хандсан. Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн дагуу манайхаас баг гарч тус зочид буудалд ажиллаж байна” гэв.