Согтуурсан үедээ аавыгаа зодож, хурууг нь хугалжээ
14 минутын өмнө

Энэ сарын 22-ны өдөр “Манай хүү агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаад бүртгэгджээ.
Тус дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн эцгээ зодож, гарын хурууг нь хугалсан байна.






