Уншигч та бүхэндээ өөртөө тушаал гаргаж газар эзэмших эрхээ сунгадаг даргыг танилцуулж байна. Тодруулбал, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга асан Б.Батбилгүүн өөрөө Хөвсгөл нуурын эрэгт усны болон ойн сангийн онцгой хамгаалалттай бүсэд Бишрэлт нэртэй өндөр зэрэглэлийн амралтын газар (12 мянган метр квадрат) бүхий аялал жуулчлалын бизнестэй нэгэн юм.

Өмнө нь Хатгал тосгоны захирагчаар 8 жил ажиллахдаа давуу байдлаа ашиглан энэ мэт бизнесийн сүлжээгээ өргөжүүлээд амжжээ. Түүнийг 2-3 амралтын баазтай хэмээн Хатгалын ард түмэн мэддэг бөгөөд удаа дараа гомдол хөвөрдөг байна.

Гэвч Б.Батбилгүүн нь өөрийн бизнесээ хамгаалж томруулхын тулд Хөвсгөлийн УТХГ-н даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2025 онд өөрийн нэр дээр тушаал гаргуулан газраа томруулан сунгажээ. Энэ нь өөрийн бизнестээ давуу байдал бий болгож гэсэн үг юм.

Энэ талаар АТГ-аас өөртөө давуу байдал олгосон асуудал нь хяналт шалгалтаар тогтоогдож мэдэгдэл, шаардлага удаа дараа авч, холбогдох төрийн байгууллагуудад нь хүргүүлсэн байдаг. Харин төрийн албаны зөвлөл, БОУӨЯ-хан хуулийг хэрхэн яаж уншиж, ойлгодог тун хачирхалтай.

Иймд хуулийг илтэд зөрчсөн этгээд эргэн ирж төрийн албанд даргын суудалд залрахаар хөөцөлдөж яваа сурагтай. 

Төрийн алба ашиг сонирхолын зөрчилтэй нөхрийг эргүүлэн тавих аваас хуулийн хэрэгжилт бүрэн утгаараа дампуурах биз ээ. Аялал жуулчлалын компанийнхаа үйл ажиллагааг хянадаг, дэмжиж гэрээг нь сунгадаг Б.Батбилгүүн мэтийг даврааваас хууль бус ажил улам лавшрах болов уу даа.