Б.Пүрэвдагва: Монгол улсын хилээр хориотой бодис нэвтрүүлэхээр оролдсон үйл явдал гарлаа
10 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал.
Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө. Цаашид бодит нөхцөл байдлыг тодруулахын тулд нийслэлийн удирдлага хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллана.
Иргэдэд мэдээлэл өгөхөд, одоо худалдаалагдаж буй түлшнээс ямар нэгэн хортой бодис илрээгүй. Бид өдөр бүр мэргэжлийн байгууллагаар лабораторийн шинжилгээ хийлгэж, хүхэр, тоосонцор болон бусад химийн бодисын хэмжээг тодорхойлдог.
“Тавантолгой түлш” компани гуравдугаар сарыг дуустал хэрэглэх барьцалдуулагчийн нөөцөө бүрдүүлсэн. Лабораторийн шинжилгээгээр хортой бодис илрээгүй тул иргэд одоо худалдаалагдаж буй түлшийг санаа зоволтгүй хэрэглэх боломжтой. Харин хил дээр ирсэн барьцалдуулагчтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагуудтай хамтран шалгаж, гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр олон нийтэд мэдээлнэ.
Жил бүр барьцалдуулагчийн хэрэгцээний тооцоог гаргаж, худалдан авалт хийдэг. Цаашид шохойн суурьтай бус, эрдэнэ шишийн гаралтай, байгалийн суурьтай барьцалдуулагч хэрэглэх байр суурьтай байгаа. Барьцалдуулагчийг өмнөд хөршөөс худалдан авдаг. Энэ удаа худалдан авалттай холбоотой маш ноцтой асуудал үүслээ." гэв.






