ТЦА: Урсгал сөрсөн жолооч нарын “жолоодох эрх“-ийг 3 сараар хасаж, 50-100 мянган төгрөгөөр торгосон
2024/10/08
Өчигдөр буюу 2024 оны 10-р сарын 7-нд олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн "Бүгдээрээ урсгал сөрөөд байх юм, галзуурсан юм уу" гэх тайлбартайгаар бичлэг нийтэлсэн. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж, зохих хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.
Жолооч “Э”-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “T.Land cruser Prado” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.1 дэх хэсэгт заасны дагуу дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,
“Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож урсгал сөрсөн үйлдэлд жолооч “Б”-д мөн хуулийн 14.7.30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож тус тус хариуцлага тооцов.
“Sonata” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, бусдад аюултай нөхцөл үүсгэж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна
хүннү · 2024/10/08
Энэ арай л байнаа. Өөрснөө ийм байж “түгжрэлээ бууруулахгүй байна” гэж мянга донгосоод яах юм? Хотын дарга нар ч гэсэн түгжрэл ярьхаа боль. Зүгээр зөнд нь орхи. Энэ мэт малуудын жолоодох эрхийг нь нэг мөр хас.
Зочин · 2024/10/08
SEXSDI80955877