|
"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан.
Нийгмийн даатгалын сангаас олгодог хөдөлмөрийн чадвар алдсаны, ердийн болон олон хүүхэдтэй эхийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авах боломж бүрдүүлнэ.
Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарлана. Өөрөөр хэлбэл машин шинээр авсан Улаанбаатарын иргэн бол энэ сарын 8-наас шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд улсын дугаар олгох зохицуулалт үйлчилнэ.
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХҮЕГ)-аас танилцуулав.
БНХАУ-ын Шанхай хотноо “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцох үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийд технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцсан билээ.
Судалгаагаар өсвөр үеийнхний дунд эрүүл мэндийн дараах асуудлууд тулгарч байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлсэн.
Энэ дугаарын зочин хойморт Зэвсэгт хүчний 142 дүгээр анги буюу ЗХЖШ-ын Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжмийн удирдаач дэслэгч Д.Сайханбаярыг урьж ярилцлаа.
Тиймээс юуг эсэргүүцэх вэ, юунд дуугарах вэ, алийг нь дэмжих вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй, гишүүд ээ. Та нарын дэмжиж байгаа, дэмжихгүй байгаа төсөл, заалт бүрийн чинь цаад санаа зорилго ард түмний нүдэн дээр ил байдаг юм шүү дээ…
Нарансэвстэйн боомтыг шуурхайлан нээхийг эсэргүүцэж, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, эрдэмтэн судлаачид өчигдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр АН-аас Нарансэвстэйн боомтыг нээх тогтоолыг гаргасан. Хуралд оролцогчид энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа ажээ. Тэдний байр суурийг хүргэе.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2025 оны улсын төсвийн төсөлд тусгасан зардал бизнес эрхлэгчдэд дарамт болох талаар өчигдөр хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл хүргэсэн юм.
Харин 78 настай Д.Трамп хоёр ч удаа импичмент зарлуулсан цорын ганц ерөнхийлөгч, эрүүгийн хэрэгт холбогдсон анхны ерөнхийлөгч болохоос гадна 100 гаруй жилийн хугацаанд дараалсан бус ялалт байгуулсан анхны ерөнхийлөгч болох юм.
БНСУ-ын "Dohwa Engineering" компани метрог ашиглалтад орсны дараа ч хоёр жил хүртэл хугацаанд зөвлөх бөгөөд одоогоор 181 тэрбум төгрөгийн төсөв хүрэлцээтэй байгааг тэрбээр онцолсон юм.
Улаанбаатар театрын дуу ангиас санаачлан хүргэж буй үндэсний, сонгодог, поп, эстрад хосолсон дууны гайхамшигийг мэдрэх тоглолт зохион байгуулагдах гэж байна.