Соёлын эрхийн бичиг арга хэмжээний зардалтай холбоотой сөрөг, ташаа ойлголтууд нийгэмд явж байна гэв
2024/11/06
Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд 18.3 тэрбум төгрөгийг Соёлын эрхийн бичиг арга хэмжээнд зарцуулах төсвийг УИХ-аас дэмжсэн. Энэ төсөв нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байгаа.
Үүнтэй холбогдуулан тус яамны төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал Төрийн ордонд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "2025 оны төсвийг батлахтай холбогдуулан Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайдын төсвийн багцын Соёлын эрхийн бичиг арга хэмжээний зардалтай холбоотой сөрөг, ташаа ойлголтууд нийгэмд явж байна.
Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамнаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд соёлын дархлааны асуудлыг амин чухал гол сэдэв гэж үздэг. Соёлын дархлаа гэдэг нь Монгол Улс оршин тогтнох, дэлхийн дахины улс орнуудаас ялгарч буй үзэгдэл.
Сүүлийн жилүүдэд гадаад орны соёлын янз бүрийн довтолгоо болон глобалчлалтай холбоотойгоор орчин үеийн залуучуудын дунд үндэсний өв соёл, түүх судлал, эх хэлний асуудал хөндөгдөж байна. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил бол Соёлын эрхийн бичиг юм.
Энэ хүрээнд ямар нэгэн датагүйгээр ажилладаг соёлын эрхийн бичгийн аппликэйшнийг бүтээж байгаа. Тухайн апп И-Монголиа платформтой холбогдож 16-18 насны иргэдэд манай яамнаас хэрэгжүүлж буй бодлогын контент, бүтээгдэхүүн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэнэ. Ингэснээр эх орондоо хайртай, эх хэл, түүх, соёлоо төгс мэддэг Монгол Улсын иргэнийг бэлтгэн гаргах юм.
Тус бүтээгдэхүүнийг Соёлын эрхийн бичгийн аппликэйшнд суулгахдаа мэргэжлийн үндэсний зөвлөлөөр заавал хянуулж байгаа. 16-18 насны хүүхдүүд И-Монголиа платформ ашиглаж өөрийгөө мөн гэдгээ баталгаажуулсны дараа Соёлын эрхийн бичгийн аппликэйшнийг чөлөөтэй хэрэглэх боломжтой.
18.3 тэрбум төгрөг нь 16-18 насны 183 мянган иргэнийг 100 мянган төгрөгөөр үржүүлж гарч ирсэн тоо гэдгийг бодох хэрэгтэй. Соёлын эрхийн бичгийн аппликэйшнийг эсэргүүцэх нь соёлын орон зайг гадаадын нөлөөллөөс хамгаалах бодлогыг эсэргүүцэж байгаатай ижил асуудал юм.
Тухайн аппликэйшнд виртуал музей, номын сан, театрын тоглолтын үйлчилгээ орно. Хүүхдүүдийг дэлгэцийн хамааралтай болгох гэж байна гэсэн асуудлыг ярьсан. 16-18 насны хүүхдүүд гадаадын контент, цуврал нэвтрүүлэг үзэж буй цагийг Соёлын яамнаас хэрэгжүүлж буй бодлогын түвшний ажил руу хандуулах үүднээс Соёлын эрхийн бичгийн аппликэйшнийг хийсэн.
Соёлын эрхийн бичгийн системийг ашиглаж чадахгүй хүүхдүүд байвал үйлчилгээг цаасан буюу ваучер хэлбэрээр авах боломжийг хангаж өгнө. Гэхдээ одоогоор аппликэйшн хөгжүүлэлт, боловсруулалтын шатанд явж байгаа. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх учраас бэлтгэл ажлаа хангана.
Соёлын бүтээлч салбарт ажиллаж буй 27 мянган хүн өөрсдийн хүч хөдөлмөрөөр өнөөдрийг хүрсэн. 18.3 тэрбум төгрөг нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй контент үйлдвэрлэгч, уран бүтээлчдийг дэмжих цусны эргэлт болно" хэмээн ярилаа.
Зочин · 2024/11/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/06
ANUSN80955877