П.Наранбаяр: Багш, ажилтны цалинг нэмэхэд ₮960 тэрбум хэрэгтэй байсан. Гэвч энэ удаад зөвхөн багшийн цалинг нэмэхэд ₮520 тэрбум шийдэгдсэн
2 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болж байна.
Уг тогтоолын төсөлд зөвхөн багш нарын цалинг нэмэхээр тусгаж байгаа талаар асуудал яригдлаа.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Энэ төслийн 2.1 дээр төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, насан туршийн боловсролын төвийн багш нарын гэж байгаа. Ажилтнууд нь орхигдсон байна. Он гарангуут цахилгаанчин, жижүүр, манаач нарын цалин мөнгөний асуудал орхигдуулж байна. Салбарын нэг хэсэг хүмүүсийг орхигдууллаа" гэж асуув.
Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр "Тогтоолын төслийг урьдчилан хараад "ажилтны" гэдэг үг оруулахаар ажиллаж үзсэн. Боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилтны цалинг нэмэхэд 960 тэрбум төгрөг хэрэгтэй байсан. Гэвч энэ удаад багш нарын цалинг нэмэхэд 520 тэрбум төгрөг шийдэгдсэн.
Төсвийн хувьд өндөр савлалтай эх үүсвэр болох юм байна гэх тайлбарыг ажлын хэсгээс хүлээж авсан. Батлагдсан төсвийн хүрээнд цалингийн бүтцийг өөрчлөх шаардлагатай гэж харж байгаа.
Хууль дээрээ багш нарын гээд гарчихсан байгаа. Тогтоолоо харвал батлагдсан төсөвтөө тааруулж, хэмжээнд нь гэж бий. Тиймээс ажилтны гэдэг үг нэмчхээд салбарын хүрээнд шийдээд явах боломжтой. Ангаах ухаан салбарт эмч, ажилтнуудын гэдэг үг байх жишээтэй" гэв.
Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооны дарга Д.Үүрийнтуяа "Төсвийн ажлын хэсгээс оруулж ирсэн тооцоо судалгаанд үндэслэж ажиллаж байгаа. Ажилтны гэдэг үгийн ард 400 тэрбум төгрөгийн асуудал яригдана. Төсвийн хууль дээр багш нарын цалинг 520 тэрбум төгрөгөөр нэмэхээр болсон.
Ажилчид гэдэг үг нэмээд оруулчихвал 400 тэрбум төгрөг хаанаас гаргах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг төсөвт тодотгол хийх үеэр зохицуулаад хийе гэж ярьсан. Төсөв батлагдаж байх үеэр дараагийн тодотгол асуудлыг төлөвлөж тогтоолд оруулах боломжгүй. Ажилтан гэдэг үгийг нэмэх нь эдийн засгийн хувьд эрсдэл авч ирнэ" гэлээ.







Зочин · 2 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · 2 цагийн өмнө
Үе үеийн засгийн газар боловсролын салбарын багш ажилчдын цалин жигд нэмэгдүүлж ирсэн түүхтэй ингэж ялгавартай хандаж болохгүй
Зочин · 2 цагийн өмнө
BIEE UNELELN80955877
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN80955877BOOWN XXN