"Ногоон автобус"-ны шүүх хурал 12-р сарын 4 хүртэл хойшилжээ
2024/11/06
"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан.
Гэвч тус шүүх хурал энэ оны арванхоёрдугаар сарын 4-ны өдрийн 10:00 цаг хүртэл дахин хойшилсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Прокуророос “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх уг хэрэгт:
- Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
- 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/,
- 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.
Тус хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн нарын нийт 24 хүн холбогдоод байгаа юм.
зочин · 2024/11/07
энэ албан тушаалын, авилга, улсын хөрөнгө завших явдал хэрээс хэтэрлээ, хариуцлага, ялыг чангатгаж, хохирлыг нь төлүүлмээр байна, хорих ялыг өндөр өгөх мөн хөрөнгө хураах ялыг хэрэгжүүлэх, ингэж байж бусдад сургамж болно, ялангуяа шинэ УИХ-ын гишүүдэд ... 126 гишүүнтэй болсноор 76 байснаасаа бүр дордчихсон байна ... хайран улсын төсөв
Зочин · 2024/11/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/06
SEXSDN80955877