|
|
Цагдаагийн байгууллагад дээрх нэр бүхий иргэний биед халдаж зодсон, эд зүйлийг хүч хэрэглэн авсан гэх мэдээлэл бүртгэгдэж, шалгагдаагүй бөгөөд тухайн иргэнээс гэмт хэрэгт өртөж хохироогүй талаар мэдээлсэн болно.
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допинг хэрэглэсэн асуудлаар Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисс процессын алдаа гаргасан тул шинжилгээг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэрийг энэ сарын 11-нд гаргасан.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасахаар төсөлд тусгасан нь зөвхөн хүн амын өсөлтийг дэмжээд зогсохгүй эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимтай нийцэж байна гэж Ажлын хэсэг үзжээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс уг хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж байна.
Нийслэл хотод ирэх долоо хоногийн буюу тавдугаар сарын 23-ны Бямба гарагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт эхэлж, хотын төв хэсгээр автомашингүй бүс болно.
Сонгинохайрхан дүүргээс 2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Х.Нямбаатар Боловсролын сайдтай хамтарч дүүрэгтээ 2026 есдүгээр сарын 1-н гэхэд математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай төрөлжсөн сургууль байгуулахаар болж байгаа аж.
УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчтэй уулзах бол албан ёсны хүсэлтээ Тамгын газраар дамжуулж тавьдаг, уулзалт болгон дээр холбогдох хүмүүс байлцдаг. Би хувьдаа Т.Аюурсайхантай хэзээ ч уулзаж байгаагүй." гэсэн юм.
Улаанбаатар хотын хоймор хэсэгт Самбалхүндэвийн оршуулгын газар оршин байна. Өдгөө 100 гаруй жил болсон энэ газарт бидний өвөг дээдсийн ариун дагшин сүнс, сүлд амарлин орших шарилууд олны хэлж заншсанаар “Далан давхрын оршуулгын газарт” хавирган сар хэлбэртэй дугуйран байрлана. Энд эхний оршуулга 1800 оны тэртээ үйлдэгдэж байсан бол XX, XXI зуунд дийлэнх нь хамгийн сүүлийнх нь найм орчим жил буюу 2018 оны шарил халуунаараа байна.
АНУ-д их дээд сургууль төгссөн гадаад оюутан сургууль төгссөнөөс хойш тодорхой хугацаанд ажиллах боломжтой байдаг бол энэхүү хөтөлбөрийн нөхцөлийг чангатгах асуудал сүүлийн үед эрчимтэй яригдах болжээ. Тэр дундуу STEM буюу инженер, технологи, шинжлэх ухааны чиглэлээр суралцсан оюутнуудад АНУ-д гурван жил хүртэл ажиллах боломж олгодог.