Хааны шударга ёсны илд Б.Батцэцэг сайдыг яагаад тойроод байна вэ?
11 цагийн өмнө

Хааны шударга ёсны илд ганцхан хүнийг тойрч байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулж төрөөс хамсан тендер, мөнгөний тоо жар орчим тэрбумд хүрчихсэн явааг сэтгүүлчид олон баримтаар нотолчихлоо. Ерөнхийлөгч өө гадаад айлчлал бүрд хажууд чинь гунхаж явдаг сайд эмэгтэйн авлигын асар том мөнгөний асуудалд шударга ёсны илдээ хэзээ далайх вэ, Та?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх авлигатай дайн зарласан том улстөрчдийн нэг. Түүний “Шударга ёсны илд” гэсэн үг улс төрд хэлц шахуу болчихсон алдартай цитат. Хаан Ерөнхий сайд байхдаа 2019 онд орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр “Бид бол шударга ёсны илд. Хууль зөрчсөн олигархиудтай хатуу тэмцэж, тэдний яс маханд тултал хуулийг мэдрүүл” гэсэн үг унагаж шуугиан тарьж байв. Ерөнхийлөгчийн шударга ёсны илд сүүлийн үед ямар улстөрчдийг онилж байна вэ гэсэн асуулт тавиад хариу хайя.
Хурал удирдсаных нь төлөө УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяад хэрэг үүсгэн шалгаж байна. Х.Булгантуяатай яг ижил зүйл ангиар шийтгэл хүлээж магадгүй нэг улстөрч бий. Тэр нь Ц.Сандаг-Очир. Гадаадын хөрөнгө оруулалттай компани өөрт нь мэдэгдэлгүйгээр сонгуулийн хандив гэж хэдэн төгрөг шилжүүлсний төлөө УИХ-ын гишүүн Э.Болормааг АТГ шалгаад эхэлчихсэн. Бааранд хэн нэгэнтэй үг зөрснөөсөө болж УИХ-ын гишүүн П.Сайнзориг яллагдагчаар татагдчихсан. Ганц ч хүрз нүүрс ухаж үзээгүй Д.Амарбаясгаланг нүүрсний хэргээр яллагдагч болгож, УИХ-ын даргын суудлаа өгөх хүртэл нь шахаж байв. Энэ бүхний ард “Том ахынхаа эсрэг том толгойлсон учраас Д.Амарбаясгалан тэргүүтэй улстөрчид шударга ёсны илдэд өртөж золигт гарч байна”, “Гадаад харилцааны сайд ах дүү улстөрчдийн дунд хов зөөснөөс бүх юм эхэлсэн” гэх мэт жиг жуг яриа Төрийн ордон хавиар нисэлддэг. Үнэн худлыг нь мэдэхгүй юм.
Цор ганц үнэн гэвэл хааны шударга ёсны илд МАН-ын өөрийн гэсэн үзэл бодолтой, харизмтай залуу улстөрчид рүү чиглэчихлээ. МАН-ын залуу лидерүүдийг эр эм гэж ялгалгүй бүгдэд нь эрүү үүсгэж, яллагдагч болгож, Тагнуул, АТГ, Цагдаагаар “эрүүдүүлж” олны өмнө гэмт хэрэгтэн гэж цоллож, нийгэмд цовдлон харуулж байна.
Шуудхан хэлэхэд, хааны шударга ёсны илд ганцхан хүнийг тойрч байна.
Гудамжинд гараад “Энэ засгаас ямар сайд ажлаа өгөөд шалгуулах ёстой вэ” хэмээн асуухад захын иргэн “Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг” гэж эргэлзэлгүй хариулдаг болчихлоо. Б.Батцэцэг сайдын төрөөс идсэн тендерийн луйврууд ил болсоор байгаа учраас олны бухимдал ингэтлээ дэвэрчихсэн хэрэг. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулж төрөөс хамсан тендер, мөнгөний тоо жар орчим тэрбумд хүрчихсэн явааг сэтгүүлчид олон баримтаар нотолчихсон.
“Мөнхийн үсэг”, “Ви Эс Эм”, “Монголын үнэт цаас хэвлэл” компаниудад нь ажиллаж явсан хоёр эмэгтэй гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанийн толгойд сууж ямар их мөнгө угаасныг Аудитын дүгнэлт, шилэн данснаас харж болно. Б.Батцэцэгийн үгнээс гардаггүй Б.Сувдмаа гэж бүсгүйн толгойлдог “Жордан топпен трейд” гэж ямар ч түүхгүй, оффисгүй компани гадаад паспорт хэвлэдэг төрийн компанид ямар ч тендергүй 41.5 тэрбумын бараа шахсаныг сэтгүүлчид мөн л баримттай нь дэлгээд байна.
“Хүрээний бузрыг яривал далай далай” гэдэг шиг Х.Булгантуяагийн хурал удирдсаны дэргэд Б.Батцэцэгийн төрөөс идсэн их мөнгөний луйвар бол далай далай. Төрөөс их мөнгө идсэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт бас нэг гэм бий. Өөрийгөө төр гээд бодчихсон нь үг, үйлдэл бүрээс нь тод анзаарагддаг. “Намайг муулбал Монголын тусгаар тогтнол, гадаад харилцаанд сөрөг нөлөөтэй” гэж хэгжүүрхэнэ. “Хэвлэлийнхний дэлгээд байгаа эмэгтэйчүүд надтай эрх зүйн хамааралгүй учраас хууль хяналтынхан тоох ёсгүй” гэж лүндэгнэнэ. Өөрийнх нь луйврыг баримтаар шүүмжилсэн хэвлэлийнхнийг “сангасаа гоожуулсан тагтаа” гэж доромжилно.
Ингэж илтэд ихэмсэглэж сээхэлзсэн хуурамч гэгээн дүр, хоосон нүдтэй сайд эмэгтэйг хааны шударга ёсны илд яагаад тойроод байна вэ? Ерөнхийлөгч өө, гадаад айлчлал бүрд хажууд чинь гунхаж явдаг сайд эмэгтэйн авлигын асар том мөнгөний асуудалд шударга ёсны илдээ хэзээ далайх вэ, та? Төрийн тендерчин, гадаад паспортын дамчин гэдгээрээ олонд танигдсан авлигач эмэгтэй сайдыг өмгөөлөөд байгаад чинь олон нийтэд, монголчуудад таалагдахгүй байна.
Д.Батболд
ӨДРИЙН СОНИН







Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 5 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · 5 цагийн өмнө
Mongol segtuulched ee tumen buman aldaa chin naad erunhiilgch hurelsuhd bgaag medseer baij hunee anduurj bna neg bol aigaad dood booltoin tentheed yund ch hereggui zugeer l naad ayul nuur ugdug hurelsuhtei thendee naad gichii chin urt nastai bich uchir naad bool oo uheh odriig hureejde Mongol segtuulch nar
Зочин · 10 цагийн өмнө
SAWN80955877
Зочин · 10 цагийн өмнө
Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгч сонгож 4 жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг болох энэ үед л улс хөгжинө Одоо бол төрд гарч амдралаа л дээшлүүлэх шат болголоо
Зочин · 10 цагийн өмнө
DYYDLGN SEXSYG MASSAJLI80955877
Зочин · 11 цагийн өмнө
SEKSY XAMTRAGCH BOLN80955877
Зочин · 11 цагийн өмнө
TACHAANGUI UILCHLEX XAMFRAGCH BIEE UNELLEED80955877
Зочин · 11 цагийн өмнө
ER XUNI ANUSN NUX DOLOOMOOR80955877AL SEXSDEED
Зочин · 11 цагийн өмнө
BOOB XXN BOOWXELEERE LAW ZOOLONOOR DYRTA DOLOOGD80955877
Зочин · 11 цагийн өмнө
SEKSEER VANXANI UILCHLGEENI SEKSYG BOOL BOLI80955877XUCHINDUULI