ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо
6 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн /2026.05.13/ ээлжит хуралдаанаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг чөлөөлж, оронд нь Б.Энхсүхийг томилжээ.
Тэрбээр, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /Англи/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан билээ.
Түүнчлэн Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга, ТЕГ-ын Тамгын газрын дарга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга, ТЕГ-ын дэд даргаар тус тус ажиллаж байсан юм.







Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 5 цагийн өмнө
BOOW DOLOOJ ANUSDAAD AL SEXSYG80955877