Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү бичвэрт талийгаачийн овгийг өөрөөр бичихийн зэрэгцээ өөр яруу найрагчдын бүтээлийн нэрийг оруулсан зэрэг бүдүүлэг алдаа олон давтагдсан байв.

Соёлын яам хэр нь байж боломжгүй соёлгүй алдаа гаргасан асуудалд сайдын хувиар уучлал гуйхгүй юм уу гэж Time.mn сайтын сэтгүүлч Ж.Алдаржавхлангаас асуужээ.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад “Дэндүү харамсмаар энгийн алдаа гаргасан. Хэний ч мэддэг шүлгүүдийг талийгаачийнх гэж бичсэн байсан. Ийм энгийн алдаа гаргасанд би бүүр гайхаад байна. Харамсаж байна. Итгэж чадахгүй байна.

Эмгэнэл бичсэн ажилтан маань яараад, дарга нартаа үзүүлэлгүй шууд гаргасан юм билээ. Би үнэхээр маш их гайхаж байна.

Гэхдээ би тийм алдаа гаргасан биш. Би ямар хамаатай юм” гэдэг хариулт өгчээ.