MNTM шоуны ялагч Б.Анужин: "Үнэхээр хүчтэй өрсөлдөөн дунд олон асуудалтай нүүр тулсны эцэст энэ амжилтанд хүрлээ"
2019/01/21
“Mongolian next top model“ шоу нэвтрүүлэг “Боловсрол“ телевизээр гарч эхэлсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан.
Гэвч харамсалтай явдал тохиож энэ удаагийн дугаарын шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ таалал төгссөн явдал нийгмийг цочирдуулаад байна. Хэрэг өнгөрөгч оны 10 дугаар сарын сүүлээр гарсан ч одоог хүртэл шалгаж дуусаагүй байгаа ба талийгчийг амиа хорлосон гэх дүгнэлтийг гаргаад байгаатай олон нийт санал нийлэхгүй байгаа юм.
Талийгчийн ээж Чимэгээгийн хүсэлтээр нэвтрүүлэг гурван долоо хоног завсарласны эцэст дахин үзэгчдэд хүрч эхэлсэн билээ. Тэгвэл тус нэвтрүүлэг өчигдөр ялагчаа тодруулжээ.
Энэ удаагийн дугаарийн ялагчаар Б.Анужин тодорч 20 сая төгрөг болон Италийн Милан хотын загварын агентлагтай гэрээ хийхээр болсон байна. Харин нэвтрүүлгийн зохион байгуулагчид талийгчийн дурсгалыг хүндэтгэж хоёр дахь ялагчаао Ч.Чамин-Эрдэнийг тодруулж гэр бүлийхэнд нь цом болон 20 сая төгрөгийг гардуулан өгчээ.
Нэвтрүүлгийн ялагч Б.Анужин: "Эгэл жирийн амьдралын минь утга учир энэ хорвоод өөрийнхөө гэх мөрөө үлдээх хүсэл минь байдаг. Аль болох өөрийнхөө хүч хөдөлмөрөөр бүхнийг хийж үр шимийг нь хүртэхийг хичээдэг. Хүнд муу саналгүй, муу зүйл хийхгүй байх нь намайг илүү тайван байлгаж хүч дэм өгдөг. Энэхүү MNTM уралдаанд орсон маань миний амьдралын хамгийн чухал шийдвэр мөн маш чухал сорил байлаа. Үнэхээр хүчтэй өрсөлдөөнд дунд олон олон асуудалтай нүүр тулсны эцэст энэ амжилтанд хүрлээ. Энэ бүхэн бол зөвхөн миний биш намайг үргэлж хайрлаж дэмждэг аав , ээж , найз нөхөд, хамт оролцсон найзууд , MNTM-г зохион байгуулагч үргэлж үнэтэй зөвлөгөө өгч байсан шүүгчид, мөн намайг дэмжсэн нийт Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
www.Seen.mn
Zochin · 2019/01/21
Odoo ingeed ene nevtruulgee bolison in deer baikhooo.