Гадаад паспорт захиалах яаралтай үйлчилгээ байхгүй болж ажлын тав хоногт багтан гардаг боллоо
2019/01/21
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.7-д “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно” гэж заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гадаад паспортын захиалгын хугацааг өөрчилж, улс даяар мөрдөж эхэллээ.
Ингэснээр өмнө яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт, энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт гардаг байсан бол одоо яаралтай үйлчилгээ байхгүй болж зөвхөн ажлын 5 хоногт гардаг болсон бөгөөд яаралтай үйлчилгээний хураамж 10 мянган төгрөгийг нэмж төлөх шаардлагагүй болж байгаа юм. Тиймээс та шинээр гадаад паспорт захиалахдаа үйлчилгээний хураамж зөвхөн 32500 төгрөгийг тушааж, ажлын 5 хоногийн дараа паспортаа авах юм.
Эх сурвалж: УБЕГ