Үзэгчдийг байлдан дагуулсан "Зүрхний хилэн" УСК IPTV-д орно
2019/01/22
"Фантастик" продакшны уран бүтээл "Зүрхний хилэн" уран сайхны киноны 2017 оны 9 дүгээр сард нээлтээ хийснээс хойш олон үзэгчийг байлдан дагуулсан чанартай бүтээл болсон билээ.
Кион театруудын дэлгэцнээ гарсан ч үзээгүй олон хүний хүлээлтэнд жил гаруй хугацаатай уягдаад байсан энэ кино 1 дүгээр сарын 30-наас IPTV-д орохоор болжээ. Түүнчлэн нэмж сонирхуулахад "Зүрхний хилэн" уран сайхны кино 2 хувилбараар IPTV-д орж байгаа бөгөөд үзэгч та бүхэн кино театрын хувилбараар болон ямар ч хасалт ороогүй найруулагчийн хувилбараар үзэх боломжтой. Өмнө нь ийм хувилбараар гарч байсан кино тун ховор байх.
Манж Чин улсын дарлалд хэрхэн зовж, эмс охид, эцэг эхчүүдээ хүртэл доромжлуулж байсан тухай эмзэг сэдвийг хөндсөн уг киног кино театруудаар гарахад үзэгч олон ихэд сонирхож байлаа.Савангийн дуурь голдуу гардаг, хямд төсөр аргаар кино хийдэг болсон өнөө үед ийм кино орчин цагийн эрчүүдэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах боломж олгоно.
Манжийн дарлалд байх үед шилийн сайн эрчүүд гэгддэг хээрээр гэр, хэцээр дэр хийн, ноёд баячуудын адуу малыг ядарсан ардад тараан өгдөг байсан монгол эрчүүдийн хүн чанар нөхөрлөл эх оронд ямар хувь нэмрээ өгч байгааг гайхалтай түүхийг өгүүлсэн энэхүү кино өмнө үзсэн ч гэсэн гэртээ тухлан үзэхийг хүссэн хүн олон байгаа.
Тэгвэл гэртээ тохь тухтай орчинд халуун ам бүлээрээ үзэгчдийг байлдан дагуулсан шилдэг бүтээлээ энэ сарын 30-наас IPTV-ээс таалан сонирхоорой
Enxsuwd · 2019/01/23
Goe kino vzvvldeg bolxoor tallagddag