Бикинитэй уулчин бүсгүй гэдгээрээ Тайванчуудад танил болсон 36 настай Жижи У "Юшань" үндэсний паркын ууланд авирхаар явсан ч осгож амиа алджээ.

Түүний хувьд Тайвань улс дахь хамгийн өндөр уулсд авирч гаран бикинитэй зураг авхуулдгаараа сошиалд танигдсан нэгэн юм. Жижи У "Юшань" ууланд авирхаар явсан ч хавцлаас унаж бэртсэн тул хөдөлж чадахгүй болсон байна.

Иймд тэрээр аврагч нартай холбогдож тусламж хүссэн ч аврагч нар нисдэг тэргээр бүсгүй дээр очих гэсэн боловч цаг агаарыг таагүй нөхцөл байдлаас болж гурван ч удаа буцжээ. Үүний дараа тэд уул руу явган гарахаас өөр аргагүйд хүрсэн байна. Гэвч тэднийг очиход 43 цагийн турш целсийн 0 хэмийн хүйтэнд байсан уулчин бүсгүй хэдийн осгож нас барсан байжээ. 

Жижи У-г фэйсбүүк хуудсанд 18,000 хүн дагадаг бөгөөд найзтайгаа мөрийцсөн учраас уулын оргил дээр бикинитэй зураг авхуулдаг болсон гэнэ. 

www.Seen.mn