Талийгч Ч.Чамин-Эрдэний үхэлтэй холбогдуулан цагдаа хуулийн байгууллага үнэн шударга ажиллаж чадахгүй байна гэж үзсэн талийгчийн ах Ч.Гэрэлхүү хувиараа баримт цуглуулж сошиал орчинд ээлж дарааллаар цацаж байгаа билээ. Харин түүний энэ үйлдлийг "Дүүгийнхээ үхлээр тоглосон" хэмээн дүгнэж твиттерт жиргэсэн дуучин Нарантуяа буюу Нараг Ч.Гэрэлхүү буруутгажээ. 

 

 

Талийгчийн ах Ч.Гэрэлхүүгийн үйлдэлд ундууцсан Нара сошиал хуудсаараа лайв хийж "Намайг үзэн ядаж янз бүрээр хэлж болно, Харин хүүг минь доромжилсон хэнийг ч өршөөхгүй шүү" гэдгийг хатуу сануулаад авлаа. Мөн тэрээр талийгчийг амиа насаа алдсанд адилхан харамсч явдаг ч зураг хөргийг нь цахим орчинд оруулж, шейр хийлээ гээд хэрэг шийдэгдэхгүй, тэгэхгүй байлаа гээд муу хүн болчихдоггүй, амиа алдсанд нь харамсахгүй байгаа хэрэг биш гэдгийг хэллээ.